Нууц мэдээллийн уурхай

МАН Мэргэжлийн бус Наадамын Засгийн газар байгуулах нь...

Нийтэлсэн: 2016-07-29 00:09:07

Энэ нь намын даргых нь хувийн шинж чанар онцлогтой холбоотой гэнэ. М.Энхболд  нь олон удаа Үндэсний баяр наадамын комиссын даргаар ажилласан.  ММСУХ-ны тэргүүний ажлаа сонгуулийн өмнө өгсөн гэдэг ч хашир хандгай цаагуураа “атгаастай” байх магадлалтай.  Улс удирдах нь наадам хийх морь уяхтай адилхан баймааргүй юм. Өдгөө бөхчүүд уяачидтай энэ засагт сурчид шагайн харваачид л дутуу байна. Хүүхдийн олон байгууллагийнхаа нэгнийх нь даргаар унаач хүүхдээ тавибал бүр ч гоё болно. Бүр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бас л уяач хүн томилогдох нь гэсэн яриа гарсан. Үнэн байх магадлалтай. Хэрвээ уяачдаар дүүрсэн Засгийн газар байгуулагдвал Монголын ард түмэн хөлслүүлж, сунгаанд давхиж хөлсөө хусуулж хүчтэй тариандаа мансуурч, олон удаагийн уралдаанд эзэндээ “ланд” авч өгөх гэж давхисаар хөл туурайгүй болох юм байна даа. Эцэст нь дөрвөн жилийн дараа айрагдах нь бүү хэл дэлхийн улсуудын адагт баян ходоод хэвээрээ үлдвэл яах билээ… Эрчим хүчний сайдад нэр дэшигч өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван цагтаа “гоё халиун” гэдэг хурдан хүлэгтэй байсан.  Бүсгүй хүний гоо сайханг үнэлэхдээ “миний гоё халиун шиг” гэдэг тухай шуугиан хэдэн жилийн өмнө дэгдэж байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Т.Сэргэлэнд нэгээр зогсохгүй хурдан хүлгүүд байгаа биз. Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч  Г.Мөнхбаяр нь морь биш бөмбөг хөөдөг. Э.Бат-Үүл дөрвөн жилийн өмнө хотын дарга болоод “ямбийрсан машин жолоодож байгаа юм шиг байна” гэж халаглаж байсан. Тэр “ямбий машин” хүлээлгэж өгсөн нөхөр нь Г.Мөнхбаяр болж таарсан. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг нь намын дарга М.Энхболдтой хамаатан садны холбоотой гэдэг яриа гарч байсан. Түүнийг ардаа эмнэлгийн бизнестэй эсэхийг АТГ олоод тогтоох биз. Энэ шалгуурт унах өндөр магадлалтай байж магадгүй юм.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших