
Ерөнхий сайд захирамж гарган Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцахаар болжээ.
Энэ явдал нь дөрвөн сайдыг томилох ажил нэлээд сунжирч магадгүйг харуулж байна. МАН үнэхээр ацан шалаанд оржээ.
NUUTS.mn