Нууц мэдээллийн уурхай

Хүний нөхөр лүү шөнө залгачихаад “би нөхөргүй юм чинь яадаг юм” гээд зодуулжээ

Нийтэлсэн: 2016-07-27 00:58:37

Налайх дүүрэгт цайны газар ажиллуулдаг Г.Т гэдэг эмэгтэй найз Ч.Ү-ийгээ нөхөртэйгээ хардан зодож гэмтэл учруулсан хэрэгтэй 200 цаг албадан хөдөлмөр  хийх ялаар шийтгүүлжээ. Хэрэг явдал өнгөрсөн 4-р сард гарсан гэнэ. Уг тэр хоёр үй зайгүй найз байсан аж. Болсон явдлын тухай шүүгдэгч эмэгтэй “…тухайн өдөр би цайны газартаа нарийн боовны гурил зуурчихаад 4…-р дугаар байранд байрлах гэртээ харьсан. Гэтэл Ч.Ү нь Чимгээтэй хамт архи бариад орж ирэхээр нь би Ч.Ү-г “яагаад хүний нөхөр лүү шөнө оройн цагаар залгаад байдаг юм бэ” гэж хэлэхэд “би нөхөргүй юм чинь яадаг юм” гэж хэлээд доромжлоод байхаар нь сандлаас нь түлхээд унагасан чинь гэмтэл авсан” гэж мэдүүлжээ. Харин хохирогч нөхөртэй нь найз тул хэдийд ч утасдаж болно гэсэн утгатай зүйл ярьжээ. Тухайн өдөр найз нараараа цуглан архи уусан гэнэ. Тэрээр “…Г.Т утсаар яриад хүрээд ир гэсэн, яацэцэг утсаар яриад “гэртээ хүрээд ир” гэсэн. Би Чимгээтэй хамт очин Г.Т болон нөхөртэй нь ууцгаасан. Гэтэл шүүгдэгч намайг нөхөртэйгөө хардаж нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, шалан дээр унах үед үсдэж чирээд, толгой руу өшиглөж зодоод байсан юм. Тэгээд өглөө нь цагдаагийн байгууллагад ирээд өргөдөл гаргасан. Миний хоёр нүд хөхөрч хавдсан, толгой оройн хэсэгт хавдартай, өвдөж байгаа, үс зулгаасан байсан юм. Би нөхөртэй нь  урьд өмнө найзууд байсан, Яагаад хардах болсон талаар нь мэдэхгүй байна. Би эмчилгээний зардал, мөн 12 хоног зах гараагүй орлого гэх мэтийг тооцож байгаад нэхэмжлэнэ” гэжээ. Шүүгдэгч хохиролд 120 мянган төгрөг төлж гомдол саналгүй болсоныг шүүх харгалзан үзэж албадан хөдөлмөр хийлгэх ялаар шийтгэжээ. Шүүгдэгчийн мэдүүлснээс үзэхэд нөхөртэй ямар ч эмэгтэйн уур бухимдлыг төрүүлэх “шалтаг” хэлснээс энэ хэрэг гарчээ.

 

НУУЦ.мн

 

 
 
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших