Нууц мэдээллийн уурхай

Нохойд хазуулж амиа алдсан хүүгийн ар гэр гомдолгүй гэжээ

Нийтэлсэн: 2016-07-27 00:37:11

Өнгөрсөн 3-р сард гудамжинд тоглож байсан бяцхан хүү хажуу айлынхаа дундад ази үүлдрийн нохойд бариулж аймшигтайгаар ами алдсан хэрэг олныг цочроосон. Нохой хунгарласан цасаар харайн хашаанаасаа гарсан байжээ. Нохойны эзэн нь хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Батсайхан гэгч байжээ. Хэрэг явдал Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Шороотын амны задгай гэх газар гарсан агаад тухайн айл нь гурван ч нохойтой гэнэ. Хүмүүс мод чулуугаар цохин хүүг салгах үед улайрсан нохойн цээжин бие нил цус болсон байсан гэнэ. Болсон явдлын тухай хохирогчын талынхан болон гэрч нар “…өдөр гэртээ байж байгаад бие засахаар гарсан чинь гадаа хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд чимээ гарсан зүг рүү харахад хунгарласан цасны цаад талд нь нэг нохой юм идээд байгаа юмуу гэмээр тонгойчихоод толгойгоо сэгсэрээд байгаа харагдсан юм. Тухайн үед тэр хүүхэд харагдаагүй. Тэгээд хараад байсан чинь тэр нохой хүүхэд хазсан байгаа харагдсан ба хүүхэд нь хэвтсэн байдалтай тэр нохой зуучихаад сэгсэрч байгаад, хөл нь харагдсан учир би шууд тэр зүг рүү гүйсэн. Тэгээд шууд очих гэтэл тэр хавьд цас хунгарласан байсан болохоор миний бүсэлхийгээр татсан цастай явж болохгүй шигдчихээд байхаар нь буцаж тойроод хашааны нөгөө талаар нь очих гээд явж байхад ээж өөдөөс ирж явсан. Ингээд би ээжид та хүн дуудаарай энд нохой хүүхэд хазаад байна гэж хэлээд би шууд тэр нохой руу очиход тэр хүүхэд уйлахгүй, дуу нь гарахгүй байсан ба намайг харчихаад гараараа даллаад байсан. Нөгөө нохой нь тэр хүүхдийн бүсэлхий орчмоос нь зуучихсан, тавихгүй сэгсэрээд байхаар нь би шууд очоод чулуу шидсэн боловч салахгүй байхаар нь хашааны банз сугалж аваад тэр нохойг цохьсон. Тэгээд ээж хүн дуудаад тэр хүүхдийн хамаатан нь бололтой хүмүүс гараад ирсэн байсан ба тэр хүмүүстэй би нийлээд модоор тэр нохойг цохиж байгаад салгасан. Тэгээд түргэн цагдаа ирсэн. Тэр нохойны энгэр хэсэг нь цус болсон байдалтай байсан. Хүүхдийн толгой нь цус болсон байсан санагдаж байна. ... Уг нохой нь цагаан шаргалдуу зүстэй дундад ази үүлдрийн нохой байсан. Би уг нохойг өмнө нь хүүхэд хазуулсан хашааны хажуу хашаанд байхыг нь харж байсан юм. Тэр айл эзэнгүй хүнгүй байсан ба хашаанд нь уяатай хоёр нохой байсан. Тухайн үед цасаар шуураад хашаатай нь зэрэгцэхээр цас хунгарласан байсан юм. Тэгээд тэрүүгээр нохой даваад гараад ирсэн юм шиг байна лээ. Нохойг хөөгөөд явуулахад хашааныхаа цас хунгарласан хэсгээр даваад хашаа руугаа орж байсан” гэжээ.  Хэрэг гардаг өдөр шүүгдэгч эхнэрийн хамт хөдөө явахаар болж өдөр 13 цагийн үед гарахдаа нохойгоо сул тавьжээ. Тэднийд гурван ч удаа хулгай орсон тул ийн олон нохой тэжээдэг гэнэ. Хүүхэд барьсан нохойг аваад хоёр жил болж байжээ. Шүүхийн уг нохойг устгасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөл болон өмгөөлөгч нь нарын гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч нэхэмжлэгдсэн хохирлыг төлсөн аргийг харгалзан хөнгөрүүлж үзээд хорих ялаар шийтгэсэн.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших