Америк рэпперын хацраа нэвт буудсан бичлэг шуугиан тарилаа \14+\
Нийтэлсэн: 2016-07-26 04:45:10

Индиана мужийн Индианаполис хотын рэппэр, Kasper Tha Phantom нэрээр үглэдэг Каспер Найт нь хацраа нэвт буудаж байгаа бичлэгээ цацан шуугиан тарьжээ. Бичлэгийг машинд хийсэн агаад арын суудалд нь суужээ. Рэппер нэг гартаа буу барин баруун хацраа нэвт буудаж байна. Хацарт нь нүх гарч шархнаас нь цус асгарахад тэрээр нүүрээрээ нялж гарчээ. “Хэн ч бичлэг хийж өгөхийг хүсээгүй тул би бүхнийг өөрөө хийлээ. Тэгээд ч энэ ноцтой хэрэг биш… би өмнө нь арав гаруй удаа буудуулж байсан. Буудсаны дараа чих шуугиж байна. Найз нар маань сум чиглэлээ өөрчилөн тархи юм уу хоолой руу чинь орох аюултай гэж сэрэмжлүүлж байсан. Гэхдээ орвол орно л биз хамаагүй гэж бодоод буудлаа” гэж бичжээ.

