Нууц мэдээллийн уурхай

Эрэн сурвалжлагдаж байсан 78-тай америк өвгөн Тахарын ажилтны хөлийг хугалах шахжээ

Нийтэлсэн: 2016-07-26 04:13:43

Бидний эргээд ирээч хэмээн хүсэн хүлээдэг гадаадын “хөрөнгө оруулагчидтай” холбоотой хэрэг гарчээ. Техасд төрж өдгөө Монголд оршин суудаг 78 настай, “Их тохойрол” компаний захирал Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ гэдэг ковбой өвгөн  Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 26-р байрны … тоотод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байхдаа Тахарын ерөнхий газрын ахлах ажилтан С.Э-г хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байхад нь хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, баруун хөлийг хаалгаар хавчиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ. Ковбой өвгөнийг ”ААТА” компани болон Дэлгэрцоо нарын хүмүүс цалин болон гэрээний үүргээ нэхэмжлэн оршин суугаа хаяг нь олдохгүй байгаа тул шүүхэд эрэн сурьалжлуулах хүсэлт гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тахарынхан ковбой өвгөнийг хайж байсан аж. Болсон явдлын тухай тэрээр “…орой 20 цаг өнгөрч байхад хаалганы хонх дуугарсан. Би очоод хаалгаа тайлтал нэг энгийн хувцастай залуу гар утсаа барьчихаад өөдөөс нэг юм хэлээд байсан.  Юу хэлсэнийг нь ойлгоогүй. Тэр залуу зүүн гартаа нэг үнэмлэх шиг зүйл барьчихсан байсан. Юуны үнэмлэх гэдгийг нь ойлгоогүй. Намайг хаалгаа хаах гэтэл тэр залуу хаалганд гараа хавчуулчихаар нь хаалгаа үл ялиг нээтэл хөлөө хаалганд хавчуулсан ба аль хөлөө хаалганд хавчуулсаныг нь мэдэхгүй.  Тэр залуу манай хаалгыг өшиглөөд байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд хамт ажилладаг Нарангэрэл рүү вайбер мэссэжээр хүмүүс ирээд хаалга нүдээд гэрт орох гэж оролдсон гэж бичиж үлдээсэн. Харин Нарангэрэл өөрийн найз Болорнаранд намайг авч яваад эгчийнд хүргэж өгөөд хоол идүүлчих гэж хэлсэн байсан… өглөө Болорнарантай уулзах гээд гэрээсээ гарахад гэрийн үүдэнд нэг эрэгтэй хүн байсан…Болорнаран надад Тахарын албанаас шүүхийн нэхэмжлэлийн дагуу хүмүүс явж байна гэж хэлсэн” гэжээ. Харин ковбой өвгөнд хөлөө хугалуулах шахсан тахарын албаны ажилтан “…Би энэ хүнийг эрэн сурвалжилж албаны орчуулагчтайгаа цуг явж хайсан ч олоогүй. Дараа нь нэгэн өмгөөлөгч надад утсаар “нөгөө хүний байгаа газрын хаягыг олчихлоо, та нар очоод баталгаажуулаад өгөөч” гэхээр нь яваад очтол өмгөөлөгч уг байрны гадаа зогсож байсан. Орчуулагч ирж амжихгүй болсон тул би өмгөөлөгчийг гадаа үлдээгээд өөрөө уг байр руу орсон. Хаалгынх нь хонхыг нь дарахад Майкл гарч ирэхээр нь би түүнтэй англиар мэндлээд өөрийн албаны үнэмлэхээ үзүүлсэн. Би англи хэл мэдэхгүй учир утсаа гаргаж ирээд орчуулагчаа түүнтэй яриулах гэтэл Майкл өөдөөс түлхээд хаалгаа хаах гэж оролдсон. Би энэ хүнийг удаан эрэн сурвалжилж байсан учир орчуулагчтайгаа утсаар яриулах гэж оролдсон. Би гэр рүү нь ороогүй байхад хаалгаа хаах гээд байсан. Хаалгыг нь хаалгахгүй гээд гараа хийтэл хавчихаар нь гараа татаад хөлөө хаалганы завсараар хийсэн. Хөлийг маань 4-5 удаа хаалгаараа хавчаад мөн хөлөөрөө дэвссэн. Барьж байсан зурагтныхаа удирдлагаа шидээд хаалгаа хаасан. Энэ хүний гаргаж байгаа үйлдлийг албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчийг доромжилж байна гэж үзэж гомдолтой байна” гэжээ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших