“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томиллоо
Нийтэлсэн: 2016-07-18 00:36:00
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь ерөнхий захирал, ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоос гадна үйлдвэрлэл, эдийн засаг, худалдаа хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн таван орлогчтой бөгөөд Б.Шинэбаатар нь ОХУ-ын эзэмшил дэх 49 хувийг төлөөлж байсан захирлын оронд томилогдож байгаа юм.