Нууц мэдээллийн уурхай

Ниццегийн алан хядагч халдлага үйлдэхээсээ өмнө ар гэртээ 100 мянган евро шилжүүлжээ

Нийтэлсэн: 2016-07-17 10:14:02

Тунис гаралтай Мухамед Булелын үйлдсэн Ниццегийн халдлага дэлхий дахиныг цочроогоод байна. Францын үндэсний баярын үеэр тэрээр баяр тэмдэглэж байсан хүмүүс руу хүнд даацын ачааны машинаар дайрч 84 хүнийг хөнөөсөн. Улмаар машинаасаа гарч зугтагсад руу галлахад нь цагдаа нар устгасан. The Daily Mirror сонинд мэдээлснээр алан хядагч халдлага үйлдэхээсээ өмнө ар гэрийнхэндээ селфигээ явуулж мөн 100 мянган евро шилжүүлсэн нь илэрчээ. 19 настай дүү Жаберийн мэдүүлснээр ах нь селфигээ явуулж бүх зүйл нь сайхан байгаа тухай мессеж бичсэн гэнэ. Мөн халдлага болохоос хоёр цагийн өмнө аав ээж рүүгээ залгаж ярьсан байжээ.  Аав Мондхер нь хүүгээ сэтгэцийн хүнд өвчтэй байсан гэжээ. “2002-2004 оны хооронд энэ өвчин нь маш хурц илэрсэн. Галзуу юм шиг хашгирч уурлаж үсчин гартаа тааралдсан бүхнийг шидэж хагалдаг байсан. Өвчин нь хөдлөхөөрөө маш харгис юу ч хийхээс буцдаггүй. Бид хүчээр шахуу эмнэлэгт үзүүлж түүнээс хойш байнга эм ууж байсан” гэжээ. Түүнээс гадна хүү нь шашны төлөө аллага үйлдэхээр шүтлэгтэй хүн биш гэнэ. “Тэр Рамадан сараар мацаг барьдаггүй. Европ залуустай нийлэн архи уудаг бүр хар тамхи ч татдаг байсан. Миний мэдэхийн сүүлийн 17 жил уусан” гэж аав нь баталжээ. Мөрдөн байцаалтаар Мухамед Булел нь халдлага үйлдэхээсээ хоёр хоногийн өмнө ээжийнхээ нэр дээр 100 мянган евро шилжүүлсэн нь тогтоогджээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших