Нууц мэдээллийн уурхай

Америкт 71-тэй эмгэн 19 настай залуутай гэрлэжээ

Нийтэлсэн: 2016-07-16 01:49:52

Насын хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй хосын гэрлэлт Америкийн цахим ертөнцийг доргиожээ. Бүр тэдний анх танилцсан түүх нь хүртэл шуугиан тарьж байна.  Metro.co.uk-д мэдээлснээр Теннеси мужийн 71 настай эмээ Алмеда Эррэл нь 54-тэйдаа бурхан болсон хүүгийнхээ оршуулга дээр талийгаачийн сайн найзых нь хүү болох 19 настай Херри Хардвиг гэдэг залуутай танилцаад ерөдөө 4 долоо хоногийн дараа гэрлэсэн гэнэ.

Алмедагийн хүүгийн оршуулганаас хойш тэд бие биендээ ихэд татагдсан ч сэтгэлээ нээх учраа олохгүй байжээ. Гайхалтай нь тэдэнд Алмедагийн бэр тусалсан аж. Тэр тухай Херри “Алмедагийн гүн цэнхэр нүд санаанаас ерөөсөө гарахгүй байсан. Би хадам ээжид нь татагдаад байгаагаа бэр Лизад нь хэлтэл намайг ч гэсэн түүнд таалагдсан гэсэн хариу сонсоод маш их догдолсон” гэжээ.

“Нялх ногоо” зулгаасан хөгшин хатагтай “ганц хүүгээ алдсаны дараа би хорвоо дээр орь ганцаараа үлдэх нь гээд ихэд айж зовж шаналсан. Сэтгэл зүрх дотроо хань түшиг болох хүнийг хайсаар л байсан, би ийм залуухан эрийг хүсээгүй л дээ. гэхдээ Херри жинхэнэ бурханы бэлэг мөн” гэж ярьжээ.  Оршуулганаас хойш ердөө 10-аадхан хоногийн дараа бэр Лизагийн төрсөн өдөр болж тэр хоёр уригджээ. Бэр нь хадам ээжээ гэрлүүлэх ажлыг ихээхэн дэмжсэн гэнэ Бэрийнхээ төрсөн өдрийн дараа Алмеда залуу хархүүтэй өдөр бүр болзсоор хоёр долоо хоногийн дараа гэрлэжээ.

Олон хүний сонирхож байсан бэлгийн амьдралын тухайд Херри “Алмеда жинхэнэ миний мөрөөдлийн эмэгтэй. Хэдийн насаар эгч ч гэсэн түүний бие галбирийн бүх хэсэг нь намайг татдаг. Сексийн хувьд бид тун аз жаргалтай байгаа” гэжээ.  Түүнээс гадна Metro.co.uk хүргэний талаар бас нэгэн шуугиантай мэдээлэл цацсан нь Херригийн өмнөх “найз бүсгүй” 77 настай байсан гэнэ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших