Туркт цэргийн эргэлт гарч армийн Жанжин штабын удирдлага төрийн эрхийг авсан тухай мэдээлэл дэлхийг доргиолоо. Гэсэн ч ерөнхийлөгч Эрдоганы засаг захиргаа үймээн дэгдээгчдийг амжилттай дарж чаджээ. Олон нийт ч хэсэг бүлэг цэргийхнийг дэмжээгүй байна. Стамбул хотын дарга Васип Шахин "Төрийн эргэлт хийх гэсэн бүлэг офицеруудын оролдлогийг амижлттай дарж чадлаа. Одоо үймээнийг зохион байгуулагчид болон оролцогчдийг эрэн хайх баривчлах ажиллагаа явагдаж байна" гэж мэдэгджээ. Эргэлт хийх гэсэн этгээдүүдийг армийн хэмжээнд дэмжээгүй аж. Стамбулд хотод орж ирсэн цэргүүд нь хотын ойролцоо байрладаг 1-р армийн анги нэгтгэлүүд гэнэ. Тус армийн захирагч генерал Эрдал Озютюрк ерөнхийлөгч Эрдоганы талд оржээ. Тэрээр "энэ хэргийг цэргийхний цөөн хэсгийн дэмжлэгийг авсан хэсэг офицерууд үйлдсэн. Стамбул хотод орж ирсэн анги нэгтгэлүүдэд хотыг яаралтай орхин гарч хуаран руугаа буцах тушаал өгсөн" гэжээ. Үймээний үеэр цагдаа цэргийхний хооронд мөргөлдөөн гарч хоёр талаас 30 гаруй хүн алагдаж шархаджээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
НУУЦ.мн