Нууц мэдээллийн уурхай

Захиалгат аллагаас амьд гарч чадсан 10 топ улстөрч

Нийтэлсэн: 2016-07-15 23:59:56

Улстөрчийн амь насыг хөнөөх нь өндөр хэмжээнд бэлтгэгдэж зохион байгуулагдсан ажиллагаа байдаг. Хэрвээ мэргэжлийнхэн оролцвол бүтэх найдвар нь 90 хувьд хүрдэг гэнэ. Гэхдээ аллагаас амьд гарч чаддаг азтангууд байдгийг уншигчиддаа хүргэе.

Фидель Кастро
Эрх чөлөөний арлын домогт удирдагчийн амийг хөнөөх гэж Америкийн Тагнуулын төв газар 638 ажиллагаа зохион байгуулж явуулсан. Ихээхэн дурладаг сүүний коктейлд нь хор хийх, байнга хэрэглэдэг нусны алчуурыг нь хорт хавдар үүсгэгчээр халдварлуулах, тусгай даалгавартай сайхан хүүхэн өвөрт нь хийх, хор агуулсан үл мэдэгдэм шахуу өргөстэй үсэг бал бэлэглэх, отолт зохион байгуулах, машинд нь бөмбөг хийх зэргээр бүх аргыг хэрэглэсэн ч Фидель одоо ч амьд хэвээрээ байна.
 
Адольф Хитлер
Нацистын удирдагчийн амь насанд 1921-1945 оны хооронд 30 удаа халдаж байжээ. Тэднээс хамгийн бүтэх боломжтой нь 1944 оны 6-р сарын 20-д хийгдсэн генералуудын ажиллагаа байсан. Тэсрэх бөмбөгтэй цүнхийг Хитлерийн зөвлөгөөн хийлгэж байсан ширээний дор яг хажууд нь тавьж чадсан ч эцсийн мөчид нэг нь хөлд саад болоод байна хэмээн холдуулсан. Дэлбэрэлтэнд 4 хүн алагдаж 10-аад хүн шархадсан ч Фюрер амьд гарч чадсан.
 
Рональд Рейган
Ерөнхийлөгчийн суудад сууснаас хойш яг 68 дахь өдөр нь түүний аминд халдсан. Ерөнхийлөгчийг Вашингтон хотын Хилтон зочид буудлаас гарч ирэхэд буун дуун гарсан. Алуурчин бараг тулгах шахуу ойрын зайнаас буудсан ч Ерөнхийлөгчийг амжиж доош дарж унасан хамгаалагчдийн ачаар аврагдсан. Гэхдээ шархадсан ч аминаас хол байсан. Мөн гурван хамгаалагч нь шархадсан. Харин алуурчин Жон Хинклид газар дээрээ баригдсан.
 
Барак Обама
Америкийн Холбооны мөрдөх товчоо 2008 онд цагаан арьстнуудын хэт барууны үзэлтнүүдийн маш нарийн зохион байгуулж бэлтгэсэн Ерөнхийлөгчид халдах ажиллагааг илрүүлсэн. Аричуудын нууц бүлэглэл Америк даяар төрийн өндөр дээд албан тушаалд гарсан нийт 88 хар арьстныг хөнөөхөөр бэлтгэж байжээ.Тэдний дундаас Бараз Обамаг хамгийн түрүүнд устгахаар төлөвлөсөн аж.
 
Теодор Рузвельт
Америкийн 26 дахь Ерөнхийлөгчийг алуурчны өөдөөс инээж чадсан хүн гэдэг. Сонгуулийн сурталчилгааны үеэр Милоуки хотод үг хэж байхад нь Жон Фламманг гэгч цээж рүү нь бууджээ. Гэтэл 90 минут орчим үг хэлэхээр төлөвлөсөн Теодор олон арван хуудас илтгэлээ цээжин тушаагаа барьж байсан нь сумны эрч хүчийг суулруулсан аж. Хэдий шархадсан ч тэрээр тэсвэр гарган үгээ хэлж дуусаад дараа нь эмнэлгийн тусламж авсан гэдэг.
 
Шарль де Голль
Францын ерөнхийлөгчийн амь насанд “Нууц зэвсэгт бүлэг” гэх байгууллага 1962 оны 8-р сард Орли нисэх буудал руу явж байхад нь халдсан. Отолт хийсэн алуурчид Ерөнхийлөгч сууж байсан арын суудал руу нь 140 удаа буудсан боловч гайхалтай нь нэг ч сум нь оноогүй. Харин хамгаалалтын гурван мотоциклтэй цагдаа алагдсан.
 
Хатан хаан Виктория
Английн хатан хааны амь насанд найман удаа халдсанаас гуравдахь нь хамгийн хөгжилтэйд тооцогддог. Хааны удмынханд үл тоогдож улмаар ордныхонд гадуурхагдах болсон Жон Вильям Бин гэгч алиа салбадай одой эр сүүлдээ хүнд өвчин тусаж  гутраад эцэсдээ амиа хорлохоор шийджээ. Гэсэн ч өөрийгөө егүүтгэх зориг нь хүрээгүй тул санаанд оромгүй арга бодож олсон нь Хатан хааны аминд хүрэх явдал байжээ. Хатан хааныг буудангуут хамгаалалтынхан түүнийг газар дээр нь хөнөөж зовлонт амьдрлыг нь дуусгана гэж тооцоолсон байж. Одой эр Хатан хааныг сүмээс гарч ирэхэд тулгах шахуу бууджээ. Бөөн шуугиан дэгдэх үед Хатан хаан амьд байснаар барахгүй огтхон ч гэмтэж шархдаагүй гэнэ. Учир нь одой эр цаасан сумаар буудсан байжээ.  Хамгаалалтынхнаас хэн нь ч түүнийг буудсангүй харин бариад авчээ. Шүүх азгүй одой эрийг удтал шүүгээд аллагад бус харин Хатан хааны үнэтэй даашинзыг бохирдуулж завааруулсан хэмээн буруутгаж 18 сар хорих ялаар шийтгэсэн агаад гуньж гутарсан тэрээр шоронд нас барсан гэдэг.
 
Эндрю Жексон
Америкийн долоодахь Ерөнхийлөгч тэрээр аминд нь халдах гэсэн алуурчныг өөрөө барьснаараа алдаршсан. Тухайн үед бараг хамгаалалтгүй шахам байсан ерөнхийлөгчийг Капитолийн хажууханд Ричард Лоуренс гэг бууджээ. Гэтэл тэр оносонгүй. Харин Ерөнхийлөгч зугтахын оронд алуурчныг барьж аван хэмх балбаад цагдаад тушаажээ. Азгүй алуурчин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үхсэн аж.
 
Ахмед Доган
Болгарын үндэсний цөөнх болох түрэгүүдийн эрх ашгийг хамгаалагч, “Эрх чөлөө шударга ёс” хөдөлгөөний удирдагч Ахмед Доганыг 2013 оны 12-р сарын 19-д намынхаа хуралд үг хэлж байхад нь 25 настай Октай Энимехмедов гэдэг залуу тайзан дээр гарч ирэн буу тулгажээ. Бөөн үймээн дэгдэхэд гайхалтай нь алуурчны буу баарч энэ хооронд Ахмед зугтаж амжээ. Мөрдөн байцаалтаар буу нь хийн гар буу болох нь тогтоогдсон тул аллага биш хэмээн үзэж 3,5 жил хорих ял оноосон.
 
Леонид Брежнев
Зөвлөлтийн удирдагчидийн амь насанд  халдсан хэргийг ихээхэн нууцалдаг байсан. 1969 оны 12-р сарын 22-нд Брежневийн цуваа Кремлийн хаалган дахь цагдаагийн бүхээгийн дэргэдүүр гарч явахад 11 удаа буудуулжээ. Бүх сум ерөнхий нарийн бичгийн даргын машинд туссан. Гэтэл тэр өдөр сансрын нисэгчдийг хүлээн авсан Брежнев тэдэнд машинаа өгөөд өөрөө өөр тэргэнд суусан байжээ. Брежневийн машины жолооч газар дээрээ алагдсан бол сансрын нисгэгч Терешкова, Берегевой нар цонхны шилэнд зүсэгдсэн. 
 
Хатан хаан Елизавета
1981 оны 6-р сарын 13-нд Хатан хааны төрсөн өдөр тохиож хааны ордныхны цуваа гудамжинд гарч ирэхэд буун дуу зургаан удаа гарчээ. Хүмүүс орилолдон морьд үргэн бөөн шуугиан дэгдсэн. Цувааны эхэн хавьцаа морь унан явж байсан Хатан хаан шархдаж бэртсэнгүй. Буудсан этгээд нь чмар ч хамаагүй аргаар нэрд гарахын хүсэлд автагдсан 17 настай Маркус Серджант гэдэг хүү байжээ. Тэрээр 20 гаруй жилийг шорон, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өнгөрөөсөн.
 
 
NUUTS.mn
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших