БЗД-ийн өмч харилцааны газрын албаны дарга хятадуудаас 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан уу...
Нийтэлсэн: 2016-07-15 23:46:43
АН-ынхан буухаасаа өмнө "галзуу ганц" хийж авах гээд баригдацгааж байна. Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б нь "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосон байна. Улмаар түүнээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ. Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Б, Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан аж. Иймд БЗД-ийн Өмч харилцааны газрын албаны дарга Б-г баривчлан бэлэн мөнгө болон нотлох баримтыг хураан авч, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
.jpg)
НУУЦ.мн
