Нууц мэдээллийн уурхай

Европ хүүхэн Арабын тэрбумтныг хоосруулах шахаад салсан гайхалтай явдлаас…

Нийтэлсэн: 2016-07-13 16:38:53

Манай монгол хүүхнүүдээс суралцсан байж магадгүй хэргийг араб тэрбумтэнтэй гэрлэсэн хуучин цагийн загвар өмсөгч, өдгөө 54 настай Кристина Эстрада гэдэг эмэгтэй өдөөжээ. Daily Mail сонинд мэдээлснээр тэрээр Саудын Арабын тэрбумтан Валид Жуффализтай албан ёсны гэрлэлтээр 12 жил амьдарчээ.

Гэтэл шаргал үст хүүхнүүдэд цадаж ханадаггүй араб эр өнгөрсөн жил 24 настай франц загвар өмсөгч  Луян Ададутай “гэр бүлээс гадуурхи” харьцаа үүсгээд баригджээ. Үүссэн нөхцөл байдал шууд салалтад хүргэсэн тул араб тэрбумтан экс хөгшин эхнэрдээ 38 сая фунт буюу 50 сая доллараар хэл амгүй хоёр тийшээ болохыг санал болгосон гэнэ.  Гэтэл гайхалтай нь Кристина “энэ бүх мөнгө чинь чиний надад эдлүүлсэн тэр тансаг амьдралд хүрэхгүй, учир нь би нэгэнт тэр хэмжээнд амьдраад дасчихсан” гэсэн итгэмээргүй боловч үнэн хариулт өгчээ.  Араб тэрбумтны өвөрт жаргаж байхдаа тэрээр Англидаа хоёрын зэрэг том эдлэнтэй, найман машинтай, очир эрдэнэсээр дүүрсэн ээмэг зүүлт, бугуйвчтай байсан аж.

Тийм ч учраас хэдий салж байгаа ч гэсэн Кристиана амьдралынхаа чанар зэрэглэлийн түвшинг бууруулахыг хүсээгүй нь мэдээж. Түүний шүүхэд гаргаж өгсөн сөрөг тайлбард “Валид өөрөө намайг ийм өндөр өртөгтэй түвшинд амьдруулж байснаараа буруутай. Одоо тэрээр хоёр хүүхдийг нь гаргасан намайг энэ хэмжээнээс бууруулах эрхгүй” гэжээ.  Кристинагийн гаргаж өгсөн баримтаар араб тэрбумтан жил бүр эхнэрдээ:

- ерөнхий хувцаслалтанд -1,5 сая доллар,
- үслэг эдлэлд -40 мянган доллар,
- дотуур хувцсанд – 30 мянган доллар,
- туфль, гуталд – 90 мянган доллар тус тус өгдөг байжээ. 
Энэ бүх баримтыг харгалзаад Английн шүүх араб тэрбумтныг эхнэрдээ нөхөн төлбөрд 75 сая фунт буюу 120 сая доллар өгөх шийдвэр гаргажээ.
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших