Өдгөө Холливуд даяар “coming-out” буюу бэлгийн чиг баримжаагаа зарлах хөдөлгөөн өрнөөд байна. Үүний “ачаар“ олон сая эрэгтэйчүүдийн шүтээн эмэгтэй одод лесби, сая сая хүүхнүүдийг уйлуулдаг эрэгтэй одод гей болох нь илэрчээ.
Келли Макгиллис
Алдарт Том Круизтай хамт “Топ Ган” кинонд эр хүний хайрыг хүсэн хүлээгч эмэгтэйн дүрд тоглож байсан Келли сүүлийн арван жилд эмэгтэй хүнтэй дэр нэгтгэн амьдарч байгаагаа зарлажээ. Тэрээр өдгөө бэлгийн хамтрагч Мелани Лейстэйгээ эхнэр\эхнэр гэсэн хэлбэрээр гэрлэлтээ батлуулах гэж байна.
Жиллиан Андерсон
Олон арван киногоороо нэрд гарсан Жиллиан мөн л олон жил эмэгтэйчүүдтэй амрагласан. Өнгөрсөн жил түүний амраг хүүхэн нь тархины хорт хавдраар нас барсан тул дурсгалд нь зориулан саяхан “coming-out” хийсэн.
Жонатан Найт
Ардарт бой-бэнд New Kids of the Block-ын гишүүд сая сая охид хүүхнүүдийн шүтээн явсан. Хэдийгээр хамтлаг нь тарсан ч тэрээр гей гэдгээ нууж явсаар саяхан зарлаж санаа нь амарсан гэнэ.
Мэтт Даллас
“Кайл”, “Цус сорогчийн замнал” киногоороо нэрд гарсан Мэтт 2015 он хүртэл бэлгийн хэвийн бус чиг баримжаатай гэдгээ нууж ирсэн. Өнгөрсөн жил өөрийн цахим хуудсаараа “сүйт бүсгүй” нь болох хөгжимчин Блю Хамильтон гэдэг залууг танилцуулж олон нийтийг гайхшруулсан. Саяхан тэр хоёр Кроу гэдэг гурван настай хүүг өргөж авсан.
Синтия Никсон
“Их хотын секс” киноны энэ одыг эрэгтэй хүн сонирхдоггүй гэдэг яриа эртнээс гарсан ч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй удсан. Гэсэн ч сүүлийн 12 жил найз хүүхэн Кристин Марионитой нэг гэрт амьдарсаар саяхан гэрлэлтээ батлуулж чаджээ.
Куин Лафита
“Эмми”, “Алтар бөмбөрцөг”-ийн шагналтнаар тодорч байсан дуучин, жүжигчин, нэвтрүүлэгч тэрээр амраг хүүхэн Эбони Николастайгаа хамтран амьдарч ЛГТБ байгууллагийг санхүүгийн хувьд дэмжиж байсан. “Хэнтэйгээ гэрлэх нь хүний хувийн эрх, үүнийг хэн ч хэзээ ч шүүх эрхгүй” гэж гал цогтой мэдэгддэг.
Элен Пейж
Холливудын борхон үст тачаангуй залуухан од Элен эрчүүдийг бус эмэгтэйчүүдийг сонирхдог гэдгээ зарлаж шүтэн бишрэгч залуусынхаа урмыг хугарсан. Өөрийн бэлгийн чиг баримжаагаараа бараг бахархдаг тул Холливудын босс нарыг бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхлаа хэмээн зоригтой шүүмжилдэг.
Мария Белло
Тэрээр олон жил амраг хүүхэн Клер Маннтайгаа хамтран амьдарсаар саяхан лесби гэдгээ зарласан. Үүний учир нь хүүгээ том болж юмны учрыг ухаарах насанд хүрэхийг нь хүлээсэн гэнэ. Ийнхүү Мариягийн 13-тай хүү нь өдгөө хоёр ээжтэй болжээ.
Мэтт Бомбер
Саяхан олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн сайхан залуу Мэтт гей гэдгээ зарлаж бөөн шуугиан дэгдээсэн. Бүр гурван хүүхдийн аав болсон Саймон Холлс гэдэг эртэй амрагийн харьцаатай болж таарсан.
Жоди Фостер
Холливудын албан ёсны ижил хүйстнүүдийн нэг. Тэрээр 20 жилийн турш “эхнэр” Сидни Бернардтайгаа айл гэр гэж яваад 2012 онд салж хоёр хүүхдээ өнчрүүлсэн. 2014 онд Фоди бас нэгэн алдартай лесби болох нэвтрүүлэгч Элен Деджерисийн амраг бүсгүйг өвөртөө оруулаад авсан.
Сара Полсон
“Америкийн аймшгийн түүх” цувралын од Сара эмэгтэйчүүд сонирхдог гэдэг нь эртнээс тодорхой болсон тул лесби гэдгээ зарлахад Холливуд даяараа гайхаагүй гэнэ. Харин амраг эмэгтэй нь өөрөөс нь 30 насаар эгч гэдгийг мэдээд мэл гайхжээ.
Йен Маккелен
“Бөгжний эзэн”-ий Гендальф 1989 онд 49 настайдаа гей гэдгээ зарласан. Илчлэлт хийсний дараа харин сэтгэл санаа нь хөнгөрч амьдрал ажилд нь ч өөрчлөлт гарсан гэж ярьдаг. Амьдралын жижиг сажиг зүйл дээр л гадуурхагдаж байснаас кино урлагт хэн ч түүнийг хажиглаж ялгаварлаж байгаагүй гэнэ.
Жонатон Беннет
Олон кинонд хүүхнүүдийг сурамгай урхидагч эрийн дүрийг бүтээсэн энэ залуу амьдралдаа нэг ч эмэгтэйтэй амраглаж үзээгүй, үзэхийг ч хүсдэггүй гэдгээ 2014 онд зарласан.
НУУЦ.мн