Нууц мэдээллийн уурхай

Ахмадуудад зориулан оршуулгын хямдралын сар “зарласан” нь шуугиан тарьжээ

Нийтэлсэн: 2016-07-13 05:10:32

Оросд бурханы оронд хөнгөлөлттэй тарифаар очиж болох хямдралын сарын аян зарласан «Бюро ритуальных услуг» гэдэг компани шуугиан тарьжээ. Тэд хямдралын купоноо Пермь хотын 55-аас дээш бүх насныханд гэрийн хаягаар нь явуулсан байжээ.

Сарын дотор багтаж нүд анивал буяны ажлыг нь 15 хувийн хямдралтай үнээр хийж өгнө гэсэн эелдэг үгтэй таницуулгыг уншсан зарим хөгшчүүд муужирч унах шахсан гэнэ. Даралт нь ихэссэн хэдэн хөгшдийг эмнэлэгт хүргэсэн тухай ар гэрийнхэн нь орон нутгийн  «Рифей» телевизд хандсан аж.  

57 настай ахмад настан Борис Медведев “Эрүүл саруул энх тунх яваа хүнд яаж ийм таницуулга явуулж зүрхэлдэг байна вэ … Энэ компанийханд ямар ёс зүй хүн чанар гэж алга. Иймэрхүү нөхдүүдийг хатуу шийтгэх хэрэгтэй. Үүнээс болж миний зүрх өвдсөн. Хоёр жилийн өмнө хотын эмнэлэгүүдэд хэвтэж байсан хүнд өвчтэй ахмадуудад бас иймэрхүү хямдралын купон тараах гэж оролдож байсан” гэж гомдолложээ.

Харин «Бюро ритуальных услуг» компаний захирал хямдралын сарын аяны ачаар олон үйлчлүүлэгчтэй болж захиалга сайн авсан талаараа хэнэг ч үгүй ярьжээ. 

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших