А.Сүхбат аварга дөрвөн жил гэргийгээрээ “гоёно”
Бөх хүнийг бүдүүн баараг л гэдэг. Гэхдээ энэ зургаас харахад эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг товойлгон тодруулан гаргах нарийн чимхлүүр ажлыг УИХ-ын шинэхэн гишүүн А.Сүхбат ажрахгүй хийж байна. Энэ эрчээрээ явбал өмнөх Их хурлын тэргүүн зурагчин М.Зоригтоос ч илүү гарч магад. Аваргын гэргийн юу нь хөөрхөн гэдгийг аварга мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Хаа ч дагуулж явсан нүүр бардам гоо эхнэрээрээ аварга лавтайя төрийн томчуудын оролцдог хүлээн авалт дайллагыг дөрвөн жил чимэх нь. Харин хийсэн ажлаараа биеэ чимэж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
NUUTS.mn