Камерийн хаалга эвдэн гарч зүрх нь муудсан цагдаад тусалсан хоригдлууд “од” болжээ
Нийтэлсэн: 2016-07-11 04:56:52
Америкийн Техас мужид шүүх хурлаа хүлээн камерт сууж байсан найман хоригдлын ачаар нэгэн цагдааг үхлээс аварчээ. Уэтэрфордын дүүргийн шүүхийн саатуулах камерт байсан хоригдлуудыг харгалзаж байсан цагдаа тэдний нүдний өмнө гэнэт ухаан алдан унажээ. Тэр үед өөр цагдаа байсангүй гэнэ. “Цагдаа бидэнтэй зүгээр юм ярьж байснаа гэнэтхэн унаад өгсөн. Би зүрх нь муудлаа гэдгийг шууд л мэдсэн” хэмээн Ник Келтон гэдэг хоригдол ярьжээ.
.jpg)
Тэд хашгирч орилж тусламж дуудсан ч хаалттай камерийн цаанаас сонсогдсонгүй. Байдал цаг мөчөөр хүндэрч хүний амь нас эрсдэх нь хормын төдийн хэрэг болсон тул хоригдлууд арга буюу “мэргэжлийн ур чадвараа” гарган хэдий бүгдээрээ гавтай байсан ч камерийн хаалгыг онгойлгож чаджээ. Тэднийг оргохыг завдсан хэмээн буудах мөн камер эвдсэн хэмээн шийтгэж магадгүй байсан ч хашгирч тусламж дуудаж гарчээ.
.jpg)
Камерт бөөн шуугиан дэгдэх чимээнээр цагдаа нар ирж шигдээс болсон нөхөрдөө тусламж үзүүлэн харин зугтах зэвсэглэхийг завдаагүй хоригдлуудыг камерт нь буцааж оруулсан гэнэ.
.jpg)
Тойргийн шериф Райн Шпигелийн мэдэгдсэнээр хэрэг явдал тун таагүй дуусаж мэдэхээр байжээ. “Чимээ шуугианаар ирсэн цагдаа харгалзагч шалан дээр унасан, харин хоригдлууд камераасаа гаран тойрон зогсож байхыг харсан. Ухаан алдсан харгалзагчид гавны түлхүүр бас буу байсан. Ийм нөхцөлд цагдаа тэднийг харгалзагчид халдсан, оргохыг завдсан хэмээн шууд буудах эрхтэй байсан” гэжээ. Өдгөө цагдаагийн амийг аварсан мөн оргох оролдлого хийгээгүй хоригдлууд олон нийтийн талархалыг хүлээж байна.
NUUTS.mn
