Меган Фокстой шөнийг өнгөрүүлнэ хэмээн 3.1 сая доллар авсан гэх эскорт компанийг хятад бизнесмэн шүүхэд өгчээ
Хонгконгод нэгэн том секс шуугиан дэгджээ. Эх газрын хятад бизнесмэн Ху Юун нь Холливудын од Меган Фокс, Хятадын топ модель Ян Юунг, “Викториас Секрет”-ын загвар өмсөгч Кандис Сванроол нарын аль нэгтэй нь нэг шөнийг өнгөрүүлэх секс үйлчилгээг зохион байгуулж өгнө хэмээн 21 сая хонкгонг доллар залилан авсан хэмээн Австралийн эскорт үйлчилгээний Royal Court Escorts гэдэг нэр хүндтэй компанийг шүүхэд өгсөн нь шуугиан тариад байна. Эскорт үйлчилгээ гэдэг нь дээдсийн хүрээлэнгийн бүхий л арга хэмжээг зохион байгуулах, явуулах ажиллагааг хэлдэг агаад ододтой оройн зоог барихаас гадна үдшийг хамт өнгөрүүлэх ч бас багтдаг нь нууц биш болсон. Сүүлийн үед Орос Хятадын баяжсан бизнесмэнүүд эскорт үйлчилгээгээр халхавчилан барууны оддыг “тэмтэрч” үзэх гэдэг болжээ. 21 сая хонгконг доллар нь 3 сая илүү америк доллартай тэнцэнэ. Энэ мөнгө нь зөвхөн нэг шөнийн төлбөр агаад дээрхи Меган Фокс, Кандис Сванроол нарыг Хятадад ирэх үед нь тээврийн зардал болон зочид буудлын төлбөрийг нь дээд ангилалаар төлөхөөр тохиролцсон гэнэ. Түүнээс гадна хятад бизнесмэн нь Royal Court Escorts-ын тусгай зэрэглэлийн үйлчлүүлэгч болохын тулд эхлээд 24 мянган долларын хураамж төлсөнөө ч мэдэгджээ. Хятад бизнесмэн нь уг компаний талаар нэлээд ноцтой мэдээллийг дэлгэж тавьжээ. Royal Court Escorts нь Сиднейд төвтэй, эзэн нь нутагтаа хүн амины хэргээр 10 жилийн ял аван эрэн сурвалжлагдаж байгаа Diljit “Dion” Singh Uppal гэдэг Болливудын экс жүжигчин байдаг гэнэ. Энэ шуугиан нь өдгөө өндөр авсан агаад Меган Фокс, Кандис Сванроол нарын төлөөлөгчид ямар ч эскорт үйлчилгээнд явдаггүй гэдгээ баталжээ. Харин хятад модель Ян Юунгийн талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тэрээр нутагтаа Angelababy гэдэг нэрээрээ алдаршсан.
НУУЦ.мн