Нууц мэдээллийн уурхай

Хогийн саванд хаягдсан хорвоод хосгүй үнэт зүйлс…

Нийтэлсэн: 2016-07-07 04:53:38

“Харри Портер”-ын анхны хэвлэл

Найжел Рейнолдс нь “Харри Портер” номын зохиолч эмэгтэй Жоан Роулингаас ярилцлага авсан хамгийн анхны сэтгүүлч байжээ. Дөнгөж анхны номоо хэвлүүлээд байсан нэрд гараагүй Жоан сэтгэл нь хөдлөхдөө номынхоо хамгийн анхны хувийг бэлэглэсэн аж. Гэсэн ч зохиолч ном хоёрыг алдаршихгүй хэмээн үзсэн сэтгүүлч уг хувийг хаячихсан гэдэг. Гэтэл тун удалгүй ном нь бестсэллэр болон мандсан агаад одоо анхны хувийн хуулбарыг 50 мянган фунтээр үнэлэн борлуулж байна. Харин сэтгүүлч одоо болтол амаа барьдаг гэнэ.

12 мянган фунттэй түрүүвч
Английн баруун Суссекс гүнлэгийн нэгэн ахимаг хатагтай 12 мянган фунт бэлнээр үлдсэн хуучин түрүүвчээ андуураад хогийн саванд хаячихжээ. Дараа нь гэнэт санаад хог зөөдөг компани луу утасдан түрүүвчээ олсон ч мөнгөн дэвсгэртүүд ахин хэрэглэхийн аргагүй болтлоо муудаж гэмтсэн байжээ.
 
50 мянган долларын алтан эдлэлтэй хуучин цүнх
Жефри гэдэг америк эр гэрлэлтийнхээ 23 жилийн ойгоор эхнэрдээ бэлэг барихаар шийдэн үргэлж барьдаг хуучин муу цүнхийг сольж өгөхөөр төлөвлөжээ. Тэрээр шинэ цүнх худалдаж авангуутаа хуучныг нь сэмхэн гаргаад хогийн сав руу хаячихжээ. Гэтэл болсон явдлыг мэдсэн эхнэр нь золтой л муужирч унасангүй. Учир нь тэрээр 50 мянган доллар  хүрэх алтан эдлэлүүдээ хуучин цүнхэндээ нуусан байсан гэнэ.
 
 
Стив Жобсын эхний компьютер
1976 онд Стив Жобс ажлын өрөөндөө засвар хийлгэхдээ хэргэлж байсан анхны комьютерээ хуучин эд авдаг компанид аваачиж өгчээ. Компаний захирал ч тэр компьютерийг агуулахдаа хийгээд мартаж. Дараа “Эпплэ” компанийг нэрд гарахад нь гэнэтхэн санаад дуудлага худалдаагаар 200 мянган доллароор зарсан.
 
150 мянган долларын уран зураг
Италийн Уран зургийн галерейн үйлчлэгч нар агуулахдаа их цэвэрлэгээ хийж байгаад алдарт зураач Поли Бранкогийн нэгэн зургийг олжээ. Гэхдээ хэнд ч хэрэггүй болсон эд байх гээд гаргаад хаячихсан гэнэ. Дараа нь бөөн хэрэг дэгдсэн агаад галерейн захиргаа ажилтнуудаасаа 150 мянган доллар нэхэмжилсэн.
 
 
НУУЦ.мн
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших