Нууц мэдээллийн уурхай

“Улайдаггүй” Улааны “улаан” дагагч Д.Гансүхийн бужигнуулалт

Нийтэлсэн: 2016-07-07 04:02:31

Сонгуулийн өмнөхөн МАХН-ын Ц.Улаан, Д.Тэрбишдагва нар Ардын намд хадаг барин орсон. Энэ нь тэдний хэддэх “урвалт”ын тухайд тоогоо алдсан. байгаагүй. Тэгвэл хоёр том нь “урвасан” сургаар дунд доод шатанд ч МАХН-аас МАН луу хөдөлгөөн шилжилт явагдсан. Үүний хамгийн том жишээ нь памперстэй хэвлэлийн бага хурал гэж хэлж болно. Үүний хамтаар Улааны нэр дэвшсэн Сүхбаатар аймагт ч нам хоорондын шилжилт явагджээ. Үүний зохион байгуулагч нь аймгийн МАХН-ын мянгатын дарга Д.Гансүх гэнэ. Сонгуулийн өмнөхөн Улаан Тэрбишдагва нарын хүмүүсийг “намнах” ажиллагааг МАХН явуулжээ. Үүний дагуу төвөөс Бага чуулганы гишүүн Х.Оюунцэцэг ирж аймгийн МАХН-ын хороог хуралдуулаад Д.Гансүхийг намын дүрэм журмын дагуу мянгатын даргад томилогдоогүй, намын дотоод эв нэгдлийг хагалан бутаргасан хэмээн унагаж өөрөө дарга болжээ. Уг хуралд нийт 65 гишүүн дэмжигч ирсэн бөгөөд Х.Оюунцэцэгээс гадна хотоос ёс зүйн хорооны гишүүн Батбаатар, орон нутаг хариуцсан Алтантуяа нар нь намын хороог төвхнүүлэх гэж иржээ.  Хуралдаанаас  Д.Гансүх нь намын дүрмийн 5.2.7-д заасан “намын ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж, ялангуяа намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж заасныг зөрчиж намын эв нэгдлийг бусниулж, нэр дэвшигчдийн нэр хүнд, эрх ашгийг зөрчиж байна гэж буруутгажээ. Экс мянгатын даргын том “нүгэл” нь Ц.Улаан МАН-д орсонтойгоор холбогдуулан намаасаа хүмүүс дагуулан гарах гэснээс болжээ. Энэ тухай Ц.Тод-Эрдэнэ  нь “... Д.Гансүх нь Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооны албан ёсны дарга биш, учир нь өмнөх мянгатын дарга Ж.Энхбаатар нь өөр ажилд томилогдсонтой холбоотой Д.Гансүхэд түр тамгаа шилжүүлсэн. 2016 оны 5-р сарын 6-нд намайг 13 цагт намын байранд дуудаж ирүүлээд Улаан сайд МАН руу орсон учир бид аймгийн ардын нам руу орохоор боллоо. Намайг орох уу гэсэнд би явахгүй ээ. Яагаад гэвэл би Сүхбаатар аймгийн МАХН-ын дэргэдэх Ардчилсан шудрага ёс Монголын залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг учир миний ард хэдэн зуун залуусын ардчилсан эрх ашиг хамгаалагдаж байгаа учир би МАН руу явахгүй гэсэн. Миний мэдэхийн нэр бүхий хэдэн гишүүнийг аймгийн МАН-ын хорооны  даргатай аман тохироо хийж тойрогт суулгасан. Тэгээд МАХН-ын гүйцэтгэх зөвлөлийн 21 гишүүнийг хурал зарлахгүй хэл дуулгахгүй хууль бусаар хасаж 11 болгон өөрийн талд үйлчилдэг гишүүнээ үлдээж шүүмжилдэг хэдийг нь хассан байдаг…” гэжээ. Мөн Д.Тамирбаатар нь “…Би 2015 оны 10-р сард энэ намд элсэн орсон. Д.Гансүх даргаар ажиллах хугацаандаа хуучин гишүүдийнхээ үгийг сонсохгүй өндөр настан эмэгтэйчүүдтэй ёс бусаар харьцаж хурал болгон дээр хэрүүл өддөг  байсан...” гэжээ. 

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших