П.Анужингийн улстөрийн карьер дуусгавар болсон уу…
Нийтэлсэн: 2016-07-07 00:59:37
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан юм. Удирдах зөвлөлийн хурал дээр өөр нэг асуудал яригдсан нь зарим гишүүдээ УЗ-өөс гаргасан явдал юм. Энэ оны ээлжит сонгуульд нэр дэвшиж ялагдсан П.Анужин, А.Тлейхан, Д.Оюунбилэг, Б.Амарсанаа нарыг намын Удирдах зөвлөлөөс хасчээ. Удирдах зөвлөлөөс хасагдсан тэдний хувьд дараагийн удаад Бага хурлаас хасагдах нь тодорхой болсон. Хэрвээ Бага хурлаас хасагдвал 2020 оны сонгуульд нэр дэвших эрх авч чадахгүйд хүрнэ.
NUUTS.mn
