Нууц мэдээллийн уурхай

25 саяын хахуулын хэрэгтэн нотлох баримтыг залгих гэхэд цагдаа гарыг нь өчин зогсоожээ

Нийтэлсэн: 2016-07-06 23:38:42

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б. Дашгүнжид, мөн бүртгэгч М.Төмөр-Очир нарын хэрэг нь машины наймааны зах зээлийг ченжүүдтэй нь хамт доргиосон. Б.Дашгүнжид нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа М.Төмөр-Очиртой урьдчилан үгсэн тохиролцож "Цирк" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим ҮRS санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Б-гийн програмд нэвтрэх эрхийг ашиглан Япон улсаас сэлбэг, кузовоор орж ирэн угсарч онцгой албан татвар төлөхөөс зайлсхийсэн Митцубиши Пажеро маркийн тээврийн хэрэгсэлд …-11 УНК улсын дугаар гэх мэтээр нийт 7 машинд гэрчилгээ олгож, бүртгэлийн санд бүртгэн,"Да хүрээ" салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын ашиг сонирхолын үүднээс албан бүртгэлийн мэргэжилтэн М.Д-ын програмд нэвтрэх эрхийг ашиглан ахин Тоёото Ланд крузер200, Lexus GX маркын машинуудад тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас 15 сая, мөн Цирк салбарын байранд ахин Хюндэй Старекс машинд гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас нэг сая,  мөн "Цирк" салбарын байранд бүртгэлийн програмд хууль бусаар нэвтрэх аргаар ахин машин бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс хахууль авсан буюу нийт 4 удаагийн давтан үйлдлээр 25.7 сая төгрөгийн хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан. Түүнээс гадна М.Төмөр-Очиртой хамтран 206 ширхэг бичилт хийгдээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ хулгайлсан хэрэг нь нэмэгдсэн. Харин М.Төмөр-Очир нь бас л программд хулгайгаар нэвтрэн бүртгэл хийх аргаар олон тооны машин бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас 2 удаагийн үйлдлээр 11.5 сая төгрөгийн хээл хахууль авсан хэрэгт яллагдсан. Дээрх баримтаас үзэхэд гол зуучлагч нь С.Баянмөнх болж таарч байна. Энэ тухай шүүгдэгч Б.Дашгүнжид нь “…Баянмөнхөөс авилгад авсан гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Баянмөнх ах 52.6 сая төгрөгийг надад авилгад өгсөн гэж өөрөө өршөөгдөж гарсан. Одоо надад яллах дүгнэлтээр 25.7 сая төгрөгийн авилга өгсөн гээд байгаа… Баянмөнх бусад хүмүүсээс залилж авсан мөнгөө надад өгсөн гээд зүтгээд байгаа. Үүнийг нотлох баримтаар хэрэгт нотлогдоогүй. Зөвхөн сэжигтэн, яллагдагчаар өгсөн Баянмөнхийн байцаалтаар л нотлогдоод байгаа юм. Мөн Баянмөнх нь намайг ахын дүү гэж архи, дарс өгч ийм зүйл хийлгэсэн мөртлөө одоо өөрөө өршөөгдөж алга болсон. Хоёр долоо хоногийн өмнө Баянмөнх ахтай уулзахад шүүх дээр ирж үнэн зөвийг мэдүүлнэ гэсэн атлаа ирээгүй” гэжээ. Тэрээр  бүртгэл хийх эрхгүй атал бүртгэлийн ажилтны нэвтрэх кодыг олж аван удаа дараа програмд нэвтэрч чадсан нь Авто тээврийн үндэсний төвд дотоод хяналт ямар сул байсныг харуулж байна.

Хэргийн мөрдөн байцаалтын үеэр Б.Дашгүнжид нотлох баримтыг залгих гэж байгаад баригдсан. Энэ тухай “… байцаалтын бүртгэл хөтөлж ажил үүргийн хуваарийг, дагуу тухайн өдрийн байцаалтанд орсон сэжигтэн, яллагдагч нарыг байцаалтаас гарсаны дараа биед нь нэгжлэг хийдэг. Тэгэхэд Дашгүнжид гэдэг яллагдагчаар цагдан хоригдож байгаа хүнийг байцаалтаас гарч ирсэний дараа биед нь нэгжлэг хийсэн тэгэхэд зүүн талын гадна энгэрийн халааснаас жижиг цаас гарч ирсэнд авах гэхэд ам руугаа хийж зажлах гэсэн оролдлого хийсэн тэгэхэд мөрдөн байцаагчын хамт гарыг нь мушгиж зогсоох гэсэн. Тэгэхэд нөгөө гартаа цаасаа шилжүүлэн нэг хэсгийг урсан, хоёр гараа ардаа бариад цаасаа өгөхгүй байсанд дүрмийн дагуу гарыг өчиж цаасыг авсан” гэжээ.\үргэлжлэл бий\ 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших