Нууц мэдээллийн уурхай

Э.Бат-Үүл: Жагсаж чаддаг хүмүүс гудамжинд гарсан байгаа шүү...

Нийтэлсэн: 2016-07-06 05:59:11

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, нийслэлийн ИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг сонгосон юм. НИТХ-ын даргыг сонгохын өмнө иргэдийн төлөөлөгчид НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас 60 тэрбумыг босгох тухай буюу нийтэд тарсан бичлэгийн талаар асууж байв. Энэ асуултад тэрбээр Энэ бол сонгуулийн гүтгэлэг байсан. Би хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Хэрэв миний буруутай үйлдэл хэмээн тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн хариулсан юм. Харин АН-ын төлөөлөгчид энэ асуудлыг ингээд орхихгүй. Шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг сануулж байлаа. Үүний дараа санал хураахын өмнө НИТХ-ын дарга Т.Баттулга үг хэлэхдээ Ц.Сандуйгийн 60 тэрбумыг босгох тухай асуудал түүнийг дарга болбол байнга яригдах болно. Бид шалгуулах болно гэдгээ дуулгасан юм. Үүний дараа санал хураахын өмнө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Та нартай юу ч булаацалдаагүй. Сонгуулийн дүнгээ зөвшөөрөөд, та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх ардчиллын гайхамшиг бий шүү гэдгийг хэлж байхад та бүхэн олуулаа орилж, найрал дуу шиг дайрч байгаа нь маш том алдаа. Битгий ийм үйлдэл гарга гэж зөвлөж байна. Та нар пянг нь даахгүй шүү. Би дахиад хэлье. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах арга, нэр хүнд болоод туршлагыг гартаа атгачихсан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Тиймээс битгий ингэж аархуу загнаарай. Би та нарын сайн сайхны төлөө, нийгмийн болоод ардчиллын аюулгүй байдал, эрх ашгийн төлөө хэлж байна. Би сонгуулийн дараа зориуд тайван замаар засгийн эрх шилждэг, энэ ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэдгийг санамсаргүй хэлээгүй. Түүнчлэн энэ НИТХ бол өнөөдөр нийслэлдээ нэр хүндээрээ парламенттайгаа өрсөлдсөн хурал болж чадсан. Өөрөөр хэлбэл, УИХ-тайгаа өрсөдөхүйц  хурал болсон. Тэгэхээр ийм хурлын нэр төрийн асуудал гэж байдаг юм. Гэтэл одоо анхнаасаа л нэр төр нь асуудалд орж, нэр төр нь эргэлзээнд орно гэдэг бол аюул байдаг. Та нар үнэмлэхүй олонхи. Тиймээс хэнийг сонгох нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ иргэдийн хурал гэж нэрлэсэн учрыг сайн бод. ИРГЭД-ийн хурал гэдэг юм шүү. Тиймээс ИТХ-ын нэр төрийн асуудал маш чухлаар тавигдах учиртай.  Анхнаасаа л ард түмэнд итгэл найдвар төрүүлсэн буюу онцгүй зүйлийн гай болчихооргүй иргэдийн хурал байх ёстой. Гэхдээ нэгэнт л үнэмлэхүй ялсан та бүхэн шийдвэрээ гарга. Тухайн шийдвэрийн дагуу л явна. Уучлаарай би бол эсрэг санал өгөх нь ойлгомжтой. Яагаад гэвэл иргэдийн хурлын нэр төрийг унагах хүнийг дэмжихгүй. Т.Баттулгын хэлдэг үнэн. Ц.Сандуйгийн 60 тэрбумыг босгох тухай асуудал олон түмний анхааралд орчихсон ноцтой асуудал. Тиймээс энэ асуудал нь түүнийг дарга болсон ч салахгүй. Тиймээс та бүхэн жаахан даруухан байгаарай. Би хэлж байсан. Алан хядагч шиг нүүрээ нуугаад бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг хүмүүсийг би лалар гэж хэлсэн. Харин тэр нь хэн байсныг одоо олж харлаа” хэмээсэн юм.

 

НУУЦ.мн

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших