125 жинтэй эмэгтэй нөхрөө няц дараад алчихжээ
Нийтэлсэн: 2016-07-06 05:21:32
Times of India сонинд эмдээлснээр Энэтхэгт 125 кг жинтэй эмэгтэй 60 кг жинтэй нөхрөө санаандгүй тохиолдлоор няц дараад алчихсан хэрэг гарчээ. Нөхрөөсөө бараг хоёр дахин хүнд жинтэй Манджула Витхлани гэдэг эмэгтэй өвчтэй хүүгийнхээ өрөөнд орохоор хоёр давхар луугаа шатаар өгсжээ. Гэтэл гэнэтхэн тэнцвэр хөл алдан доошоо унахад доор нь нөхөр нь зогсож байж таарчээ. 125 кг жинтэй бие хоёр давхар давхраас хүчтэй даран унаж нөхөр нь ухаан алджээ. Эмнэлэгт яаралтай хүргэсэн ч дотоод гэмтэл, цус алдалт болон олон тооны ясны хугарлын улмаас ухаан оролгүй байсаар амиа алдсан гэнэ.
НУУЦ.мн
