З.Нарантуяа "мордохын хазгай" болов
УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн өөрийгөө төрийн түшээгээр батлахыг эсэргүүцсэн түүхэн сонин явдал тохиолоо. Сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч тангараг өргөж, баримт бичиг гарын үсэг зурсан. Үүний дараа УИХ-ын гишүүдийг батлах тогтоолыг төслийг дэмжих тухай санал хураалт явуулсан юм. Энэ үед Завхан аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн З.Нарантуяа ганцаараа эсэргүүцсэн кноп дарлаа. Андуурч дарсан анхны кноп нь өөрийгөө гишүүнээр батлахыг эсэргүүцсэн явдал байлаа. Үүнийг харсан сонгогчид сөрөг хүчин эхнээсээ хүчтэй эсэргүүцэж эхэллээ хэмээн түүгээр даажигнаж байна.
NUUTS.mn