.jpg)
Сонгуулийн өмнө цацагдсан хамгийн том шуугиан нь Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг зарсан дуулиан нь байлаа. Хэдийгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монголын баялагийг монголчууд авлаа хэмээн тайлбарлраж байсан ч МАН үүнийг нь сонгуулийн шоу болгон олон нийтийн санаа бодлыг эргүүлэхэл ашигласан. Нийгэм тэр чигээрээ төсвийн ганц саалийн үнээ болох үйлдвэрийн 49 хувийг Ан хийгээд түүний дээд удирдлга идчихлээ хэмээн ярьж шуугиж байсан. Гэсэн идсэн нь ганц цэнхэр биш бас улаан цагаан тугтай нөхдүүд байжээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн үр дүнд Монголын “Монголын зэс” компани уг 49 хувийг нь эзэмших болсон. Ингэснээр Тус үйлдвэрийн 51 хувийг төр, 49 хувийг хувь компани эзэмшиж, цаашид Эрдэнэтийн ногдол ашиг 100 хувь Монголд үлдэнэ хэмээн зарласан. Гэсэн ч нөөц нь багасаж байгаа уурхайд санаархах бүлэглэлийн шунал татраагүй аж. Их савны ёроол хоосонгүй гэдэг. Өнөөдөр Засгийн газар болон “Монголын зэс” компанийн төлөөлөл хуралдаж Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар томилжээ. Ховдын гаралтай энэ эрхмийн намтар Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга байсан гэдгээр олон нийтэд танил болсон. Сонгуулийн үеийн АН-ын сурталчилгаагаар цөөнгүй газрыг сонгон шалгаруулалтгүйгээр ердөө гарын үсгээр өгсөн нөхөр бол МАН-ын Г.Мөнхбаяр гэдэг. Өдгөө сонгуулийн дүн гарсаны дараа Засгийн газар энэ эрхмийг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томиллоо. Үүнд “Монголын зэс” компаний санал нэг их чухалд тооцогдоогүй байх. Тэгээд ч энэ нь АН-ын буулт биш бөгөөд МАНАН-гийн ээлжит нэгэн тохироо гэж үзэхэд бүрэн болно. Үйлдвэрийн даргаар энэ хүн тавигдсанаар сонгуулийн сэнсааци дүүрэн шоуны нэг байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн шоу үүгээр дуусаж байна. Ардын нам ахиж энэ асуудлыг сөхөхгүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Энэ зуур хоёр намын хооронд тохироо явагдсаныг үгүйсгэхгүй. Тэгээд ч “Эрдэнэт” үйлдвэрд Миеэ, Жунай, үндэсний бөхийн их аварга, Архангайн алдарт уяач гээд МАН-ын маш их “өв” бий. Үйлдвэр хаагдах дөхөж байгаа энэ үед тэр их хөрөнгийг хамгаалах бас “чулуу” болгох найдвартай хүн хэрэгтэй нь мэдээж биз...
NUUTS.mn