Одоогоор Америкийн 16 муж улсад трансжендерийг гурвадагч хүйс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөрч эрх ашгийг нь хуулиар хамгаалдаг. Тэгвэл Айова мужийн хар аьст трансжендер 22 настай Миган Тэйлорыг хамаатныхаа буяны ажилд оролцохоор Миссури муж улсын Канзас-Сити хотод ирж зочид буудалд буусан өдөр нь цагдаагийнхан баривчилжээ. Буудлын сонор сэрэмжтэй ажилтнууд Миган нь жолооны үнэмлэх дээрээ эрэгтэй гэсэн атлаа эмэгтэй хүн шиг хувцасласан болохыг нь ажиглаад биеэ үнэлэгч хэмээн сэжиглэж цагдаа дуудсан байжээ. Трансжендерийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй энэ мужид хөөрхий тэрээр бүтэн долоо хоног саатуулагдсан гэнэ. “Төрөлх Айова муждаа бид хэнээс юунаас ч айлгүй амар тайван явдаг. Харин трансжендерийг хүлээн зөвшөөрөөгүй муж хотуудад байнга ялгаварлан гадуурхалтанд өртдөг. Тэр тусмаа хар арьст транжендерүүдэд бүр ч хэцүү байдаг” хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр зочид буудал болон цагдаагийн газрыг шүүхэд өгсөн ч ялах найдвар бага байгаа гэнэ.
НУУЦ.мн