Швед хүүхнүүд цээж нүцгэн явах эрхтэй болжээ
Шведийн эрх баригчид эмэгтэйчүүдийг олон нийтийн газар цээж нүцгэн явж болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гаргуулахад өөрсдийг нь ялгаварлан гадуурхаж байна гэж эсэргүүцсэн трансжендерүүдийн тэмцэл гол үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Тийм ч учраас шийдвэрт “...өөрсдийгөө эмэгтэй гэж үздэг тэр хүмүүс мөн ийм эрх дэлнэ” гэж заажээ. Харин нийгмийн зүгээс нудизмыг дэлгэрүүллээ, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуунд харш шийдвэр гаргалаа хэмээн эсэргүүцсэн байна.
НУУЦ.мн