.jpg)
Алдарт жүжигчин Жонни Депп айхтар хонгзогнодог зантай гэдгээ харуулжээ. Тэрээр эхнэр Эмбер Хёрдаасаа дуулиантай салсаны дараа биен дээрээ байгаа эксдээ зориулсан хийлгэсэн бүх шивээсээ арилгуулж бас өөрчлүүлсэн гэнэ. Холливудын алдартнуудын тухай бичдэг TMZ сэтгүүлд мэдээлснээр Жонни баруун гарын хурууны үен дэх Эмберд зориулан хийлгэсэн шивээсээ өөрчлүүлсөн аж. Ердөө хурмынхаа дараа тэрээр дөрвөн хурууныхаа үен дээр Slim буюу гоолиг гэсэн утгатай үгийг шивүүлсэн ч өдгөө түүнийгээ Scum буюу өөдгүй заваан гэсэн үг болгон өөрчлүүлжээ. Мөн үүгээр ч зогссонгүй. Халуун хайрандаа ид умбаж байхдаа бас л баруун гарынхаа булчин дээр Эмберийг том гэгчээр сийлүүлсэн бол өдгөө түүнийгээ бүрэн баллуулсан аж. Жонни Эмбер хоёр гурван жил болзсоны дараа 2045 оны 2-р сард гэрлэсэн. Өмнө нь Жонни франц дуучин Ванесса Парадитэй сууж хоёр ч хүүхдийн эцэг эх болоод байсан. Харин хоёрдахь гэрлэлтийн тухайд өнгөрсөн хавар Эмбер нь нөхөрдөө зодуулдаг, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хэмээн салах өргөдлөө гаргасан билээ.
.jpg)
НУУЦ.мн