Европ амрагдаа хаягдсан кувейт эр дөрвөн хүүхэнтэй зэрэг гэрлэж хариугаа авчээ
Араын баян залуу бол европ хүүхнүүдийн хувьд тун амжилттай сонголт бас гэрлэлт байдаг. Газрын тосоор баяжсан лал залуус л тэднийг хаяж сольдог болохоос европ хүүхнүүд эхэлж хаяна гэж бараг байдаггүй гэнэ. Гэтэл энэ баян кувейт эрийг шаргал үст амраг нь хаячихжээ. Бүр чамтай гэрлэх нэг ч хүүхэн олдохгүй гэж тавласан гэнэ. Аймшигтайгаар доромжлуулсан гэж үзсэн 28 настай залуу эр хариугаа хамгийн хатуугаар авч нэг дор дөрвөн европ хүүхэнтэй гэрлэж хөлтэй их хурим хийн шуугиан тарьжээ. Нэг эхнэр нь бүр экс амрагийнх нь найз гэнэ. Лалын хуулиар эр хүн дөрөв хүртэл тооны эхнэр авч болдог.