.jpg)
Африкаас авчирсан тоть эзнийхээ үхлийн хэрэгт гэрчээр дуудагдсан төдийгүй түүний “мэдүүлгийг” нотлох баримтын хэмжээнд үнэлэж хүлээж авсан гайхалтай хэрэг Америкт гарчээ. 2015 онд Марин Дюрам гэгч эрийн тав буудуулсан цогцосыг нь гэрээс олжээ. Нөгөө өрөөнд нь эхнэр Гленна нь толгойдоо хүнд шархадсан байсныг яаралтай эмнэлэгт хүргэж амийг аварсан. Энэ аймшигт хэргийн мөрдлөг бүтэн жил үргэлжилсэн агаад үнэн мөнийг нь тогтоож чадаагүй аж. Амьд гарсан эхнэр нь багтай хүмүүс дайран орж ирэн нөхрийг нь хөнөөгөөд өөрийг нь буудсан хэмээн мэдүүлсэр байжээ. Гэтэл талийгаач эрийн экс эхнэр нь шинэ нотлох баримт гаргаж ирсэнээр одоогийн эхнэр Гленнаг нь нөхрөө санаатайгаар алаад дараа нь амиа хорлох гэсэн гэх үндэслэлээр барьж хориод байна. Маринийг одоогийн эхнэр нь хөнөөснийг экс эхнэр тун санаандгүй тохиолдлоор сэжиглэжээ. Аймшигт аллагын дараа тэрээр нөхрийнхөө тэжээж байсан Бад гэдэг тотийг гэртээ авчирсан гэнэ. Гэтэл тоть ирсэнээсээ хойш :
-Чи эндээс одоохон зайл
-Би хаашаа ч явахгүй, битгий бууд гэсэн хоёр өгүүлбэрийг байнга давтаж байсан аж. Ингээд экс эхнэр нь Маринийг одоогийн эхнэр нь хөнөөгөөд дараа нь амиа егүүтгэх гэж оролдсон гэсэн таамаг дэвшүүлэн цагдаа нарт ханджээ. Энэ үндэслэлээр мөрдлөгө явуулахад тотийн мэдүүлгийг батлах олон баримт гарч ирсэн тул одоогийн эхнэрийг нь баривчилсан гэнэ.
НУУЦ.мн