Шепе хэрэглээд баригдсан сурагч багшийгаа зоджээ
Нийтэлсэн: 2016-06-29 09:18:15
Оросын Ингушет улсад дунд сургуулийн төгсөлтийн шалгалтын үеэр гарсан хэрэг олныг шуугиулжээ. Тус улсын Назрань хотын 1-р лицейн төгсөх ангийн сурагч Осман Долгиев нь төгсөлтийн шалгалтын үеэр хянагчаар ажиллаж байсан багш Алексей Мордвиныг зодсон гэнэ. Зодуулсан багшийн мэдүүлснээр тэрээр сурагчийг шалгалтын үеэр оймсноосоо шепе гаргаж ирэхийг олж хараад журмын дагуу шалгалтаас хасаж ангиас гаргажээ. Гэсэн ч хэрэг явдал үүгээр дууссангүй. Шалгалтаас хөөгдсөн кавказ хүү орос багшийг отож байгаад сургуулиас гарч ирэхэд нь зодон бялба нүджээ. Галзууртлаа уурласан сурагч багшийгаа унагаад өшигчиж байхад нь дуудлагаар ирсэн цагдаа нар салган баривчилсан гэнэ.
