Нууц мэдээллийн уурхай

Д.ОЮУНХОРОЛЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ҮЙЛДЭЛДЭЭ ЗАЛРУУЛГА ГАРГАХЫГ АН-ААС ШААРДЛАА

Нийтэлсэн: 2016-06-29 09:05:22

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдэгдэл хийж, УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэрийг татсан мэтээр сонгогчдод буруу ташаа мэдээлэл өгсөн мэдэгдлийг хэвлэлийнхэнд өгч, олон нийтэд түгээлээ. Энэ увайгүй, хууль бус үйлдлийн талаар МАН-ын сонгуулийн төв штабаас АН-ын сонгуулийн төв штабт “Залруулга гаргах тухай” мэдэгдэл хүргүүлж, хууль бус мэдэгдэлдээ залруулга гаргахыг шаардлаа.

Мөн СЕХ-нд шударга өрсөлдөх боломжоор хангаж ажиллахыг хүссэн албан бичгийг явуулав.
 
АН-ын сонгуулийн төв штабт явуулсан мэдэгдэлдээ “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гараагүй гэдгийг СЕХ-ноос 2016 оны 6-р сарын 28-ны өдөр ирсэн 432 тоот албан бичгээр мэдэгдсэн байтал дахин нэр хүндэд нь халдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна.
 
Иймд дээрх хууль бус үйлдлээ таслан зогсоож, залруулга гаргахыг танай намаас хатуу шаардаж байна. МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ” гэжээ.
 
 
МАН-ын төв штабаас АН-ын төв штабт явуулсан албан бичиг
 
МАН-ын төв штабаас СЕХ-нд явуулсан албан бичиг
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших