Нууц мэдээллийн уурхай

АН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдлүүдийг баримттайгаар дэлгэлээ

Нийтэлсэн: 2016-06-29 08:10:58

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчиж байгааг илчилсэн үйлдлүүдийг тодорхой баримт нотолгооны үндсэн дээр мэдээлэхээр шийдлээ. Үүнд,

-Архангай аймгийн нэгдүгээр тойрогт буюу Ихтамир сумын штабын ажилтнууд сонгогчдод архи тараасан хэргийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулсан. Тухайн үед нэр дэвшигч Д.Ганхуягын сурталчилгааны материал болон их хэмжээний согтууруулах ундааг машиндаа авч явсан нь тогтоодсон. -Мөн дараагийн ноцтой гэхээр асуудал нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт сонгогчдийн саналыг татах зорилгоор Япон улсад ажиллаж, амьдрах дадлагажигчдыг бүртгэх нэрийдлээр сонгогчдийг хууран мэхэлж  мөн мөнгө тараасан болох нь тогтоогдсон. 
 
-Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн Г.Баярсайхан иргэдэд мөнгө тараасан, архидуулсан байсан гэсэн юм.
 
Мөн тэрбээр “АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан мэдээлэл хийлээ. Одоог хүртэл хууль, шүүхийн байгууллагаас хууль зөрчсөн гэх хариу, мэдээлэл өгөөгүй. Гэтэл түүний нэр хүндэд халдаж, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилгоор Д.Оюунхоролыг мөнгө тарааж хууль зөрчсөн мэтээр мэдэгдэл хийж байгаа нь АН-ын зүгээс хийж байгаа увайгүй үйлдэл юм. Увс аймгийн нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын машинд хууль бусаар халдаж нэгжлэг хийж улмаар биед нь байсан 200 орчим мянган төгрөгийг авч их хэмжээний мөнгө тараасан мэтээр гүтгэж байгааг хуулийн байгууллагад шалгуулж байна.  Мөн Архангай аймагт нэр дэвшигч Ж.Мөнхбатын сурталчилгааны хаалтын үеэр бусдын нэр хүндэд халдсан үйлдэл хийгээгүй гэдгийг нотолж байна. Харин МАН-аас нэр дэвшигчдийн болон штабын ажилтнуудын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан гэдгийг онцолмоор байна” гэлээ.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших