Нууц мэдээллийн уурхай

Хүн хулгайлдаг хамгийн том бүлэглэлийн толгойлогч “бизнесийнхээ” тухай ярьжээ

Нийтэлсэн: 2016-06-27 04:15:22

 
Daily Mail сонинд Венесеулийн нийслэл Каракас хотын хүн хулгайлдаг хамгийн том гэмт бүлэглэлийн толгойлогч 23 настай залуу ярилцлага өгчээ. Багаар нүүрээ халхалсан тэрээр улс орон нь улам бүр ядуурч төр засаг нь авилгалд идэгдэж байгаа тул хууль хяналтынхнаас нэг их айж эмээдэггүй хэмээн бардамнасан байна. “Бид хулгайлсан хүнийхээ ар гэрт долоо хоногийн л хугацаа өгдөг. Хэрвээ заасан хугацаанд мөнгөө төлөхгүй бол барьцаалагчийн царайг нь танигдахгүй болгохын тулд том калибрийн буугаар нүүр лүү нь тулгаж буудаад гүнзгий нүхэнд хийгээд булчихдаг. Тэгээд л сураггүй алга болсонд тооцогдоно. Тийм л учраас энэ хотын эзэн нь би юм” гэжээ.  
 

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурснаас болж энэ улмын эдийн засаг тасралтгүй унаж иргэд нь ядуурсаар байна. Үүний улмаас гэмт хэрэг түүний дотор хүний хулгай ихэсжээ. Каракас нь магадгүй дэлхий хамгийн аюултай хот байх. 3,3 сая хүн амтай энэ хотод 2015 онд 4000 гаруй хүн амиа алдсан. Үүнээс 85 хувь нь гадны нөлөөтэй үхсэн гэдгийг цагдаагийнхан баталдаг. Төсөв ханагдсаны улмаас хүн хүч материал хэрэгслийн хувьд ихээхэн суларсан цагдаагийн газар дэг журам сахиулж чадахгүй болжээ. Эль-Хатильо дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Сантьяго Расос нь цагдаагийн хүн  хүч нийт хотын 10-хан хувийг л хамгаалахад хүрэлцдэг гэжээ. Цагдаа нарын орон тоо хасагдсан тул тэрээр өөрөө мотоцикльтой эргүүлд гардаг.
Дээрмийн бүлгийн толгойлогч нь хүн ам нь ядуурч ихэнхи хэсэг нь гуйланчлалын байдалд орсон нь гэмт хэргийн өсөлтийн гол шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. “Тийм ч учраас бид мөнгөтэй хүмүүсийг л хулгайлдаг. Ер нь ядуучууд өөрсдөө ирж хаана ямар баячууд амьдардаг, тэд өөрсдийг нь хэрхэн дээрэлхэж доромжилсныг хэлж зааж өгөөд шагнал авдаг. Мөн баячуудын хамгаалагч нар ч бидэнд мэдээлэл өгдөг. Тэртэй тэргүй бага цалин өгдөг эздийгээ өрөвдөдгүй агаад хэр их мөнгөтэй бас хаагуур яаж явдаг зэргийг нь дэлгэрэнгүй хэлдэг” гэжээ. Түүнээс гадна толгойлогч дээрмийн бүлгээ цагдаа нараас илүү сайн зэвсэгтэй хурдтай орчин үеийн машинтай хэмээн гайхуулсан байна.
 
 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших