Зээл авах гэсэн оюутан бүсгүйчүүдийг нүцгэнээр зургаа авахуулахыг шаарджээ
Нийтэлсэн: 2016-06-26 02:53:56
.jpg)
Хонгконгийн “The Southern Metropolis Daily” сонинд мэдээлснээр Бээжинд оюутан бүсгүйчүүдэд зээл өгөхдөө нүцгэнээр зургаа авахуулахыг шаардаж тулгадаг шинэ нөхцлийг мөнгө хүүлэгчид хэрэглэдэг болсон гэнэ. Тэд зээлдэгчийг цээжин биеээ нүцгэлээд иргэний үнэмлэхийг нь бариулж байгаад зургийг нь авдаг агаад зээл зээлийн хүүгээ хугацаанд нь бүрэн төлөхгүй бол нүцгэн зургийг нь цахимаар цацна хэмээн сүрдүүлдэг болжээ. Нэгэн оюутны байгууллагийн мэдээлснээр нийт оюутнуудын 65 хувь нь банкинд бус харин мөнгө хүүлэгчидэд барьцаалагдсан аж. Мөнгө хүүлэгчид зээлийг хурдан шуурхай олгодог ч хүү нь өндөрөөс гадна оюутнуудыг маш хэцүү дарамтанд оруулдаг. Эхний удаад 500 юань зээлсэн оюутан бүсгүй өдгөө 55 мянган юаны өрөнд уначихаад байгаагаа хэвлэлийнхэнд ярьжээ. Хятадын банкнууд оюутнуудад зээл бараг өгдөггүй тул сургалтын төлбөр бусад хэрэглээ зардлаа төлөх гэж ийнхүү мөнгө хүүлэгчидэд хандахаас өөр аргагүй болдог гэнэ.
НУУЦ.мн
