Нууц мэдээллийн уурхай

Алжаал тайлах амтат шөл хэрхэн хийж сурах вэ?

Нийтэлсэн: 2016-06-25 08:08:36

Aмралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай шөлнүүдийн жорыг гэрийн эзэгтэй нартаа зориулан бэлтгэлээ. Эдгээр өвөрмөц шөлнүүд нь амт чанар сайтайн дээр алжаал тайлах шидтэй тул та болон танай  гэрийнхэнд таалагдах нь лавтай. Ингээд хамтдаа шинэ хоол хийж сурцгаая.
Алжаал тайлах амтат шөл хэрхэн хийж сурах вэ?
1 Халуун ногоотой тахианы шөл
 

Хоол амтлагчын орц:
Нунтаг халуун ногоо - 2 халбага
    Гоньд - 2 халбага
    Үсүү - 1 халбага, тал
    Хатаасан орегано - 1 халбага
    Хар перец - 1 халбага
    Давс - тал халбага
 

 

Шөлний орц:

    Оливын тос - 1 халбага
    Тахианы цул мах - 600 гр
    Хэрчсэн сонгино - 2 аяга
    Хэрчсэн амтат чинжүү (улаан, шар, ногоон) - тус бүрдээ нэг аяга
    Хэрчсэн сармис - 1 халбага
    Давс - тал халбага
    Эрдэнэ шиш - 2 аяга
    Тахианы тунгалаг шөл - 1 литр
    Улаан лоолийн соус - 750 гр
    Лимоны шүүс - 2 халбага
Хийх арга:
Амтлагч бэлтгэх 6 орцоо нийлүүлэн, сайтар хутгаарай. Харин шөлөө бэлтгэхдээ 2 халбага оливын тосоо халааж, дээр нь хэрчиж бэлтгэсэн тахианы махаа нэмж, нэг халбага тал хоолны амтлагчаа хийнэ. Үүнийгээ  8 минут хуурсны дараа гаргаж авах аж. Дахин оливын тос хийж, хайруулын тавгаа халаах бөгөөд үүндээ сонгино, амтат чинжүү, сармис болон давсаа хийж, сайтар хуураарай. Мөн үлдсэн бүх хоол амтлагчаа үүндээ хийгээд 8 минут хуурах юм шүү. Дараа нь хуурсан ногоондоо тахианы мах, тунгалаг шөл, улаан лоолийн соус болон эрдэнэ шишээ нэмж, галаа багасган 15 минут буцалгана. Харин хамгийн сүүлд лимоны шүүсээ хийж өгөх байна.
Халуун ногоотой тахианы шөл
2 Тахианы мах, будаатай шөл

Орц:

    Будаа - 1 аяга
    Оливын тос
    Хэрчсэн сонгино - 1 аяга
    Сармис - 2 хумс
    Тахианы тунгалаг шөл - 3 аяга
    Хэрчсэн төмс - 1 аяга
    Сүү - 3 аяга
    Гурил - аяганы гуравны нэг
    Бяслаг - 200 гр
    Хэрчсэн тахианы цул мах - 2 аяга
    Хар перец - тал халбага
    Давс - тал халбага
    Яншуй - аяганы дөрөвний нэг
Хийх арга:
Будаандаа давс хийж агшаана. Хайруулын тавгандаа оливын тосоо сонгино, сармисаа хийж, 3 минут хуурах аж. Үүндээ тунгалаг шөл, төмсөө хийж, галаа дунд зэрэгт тааруулж 5 минут байлгана. Сүү болон гурилаа хольж, үүнийгээ шөлөндөө нэмээрэй. 5 минут орчим шөлөө буцалгаж, өтгөрүүлэх юм. Галаа бууруулсны дараа бяслагаа үүрүүлж, хайлуулна. Өмнө агшаасан будаагаа шөлөндөө хийж, перец, давсаар амтлаарай. Хэрэв та хүсвэл хоолондоо яншуй хийж болно.
Тахианы мах, будаатай шөл
3 Халуун ногоотой, хурганы махтай шөл
Орц:

    Оливын тос - 2 халбага
    Хурганы мах - 170 гр
    Карри - 1 халбага
    Гоньд - 1 халбага
    Давс - тал халбага
    Халуун чинжүү - халбагны дөрөвний нэг
    Хэрчсэн сонгино - 1 аяга
    Хэрчсэн лууван - аяганы дөрөвний нэг
    Сармис - 5 хумс
    Улаан лоолийн соус - 1 халбага
    Тахианы тунгалаг шөл - 2 аяга
    Ус - 1 аяга
    Кокосны сүү - аяганы дөрөвний гурав
    Улаан лооль - 1 сав
    Лаврын навч
Хийх арга:
Оливын тосоо хайруулын тавгандаа хийж, хурганы махаа хуурах бөгөөд үүндээ карри, гоньд, давс, халуун чинжүү хийж хамт 4 минут хуурах юм. Дараа нь сонгино, сармис, луувангаа нэмж дахин 4 минут буюу хурганы махаа бор болтол нь гал дээр байлгаарай. Үүндээ улаан лоллийн соусаа хийгээд 1 минут буцалгана. Харин үүний дараа тунгалаг шөл, ус, кокосны сүү, улаан лооль, лаврын навч зэргээ хийж, галаа багасган, 40 минут байлгаарай.
Халуун ногоотой, хурганы махтай шөл
4 Тахианы мах, гоймонтой шөл
Орц:

    Оливын тос - 2 халбага
    Хэрчсэн сонгино - 1 аяга
    Хэрчсэн сонгино - 1 аяга
    Хэрчсэн цоохор майлз - 1 аяга
    Сармис - 1 хумс
    Гурил - аяганы дөрөвний нэг
    Хатаасан орегано - тал халбага
    Хатаасан ганга - халбаганы дөрөвний нэг
    Тахианы тунгалаг шөл - 6 аяга
    Хэрчсэн төмс - 4 аяга
    Давс - 1 халбага
    Хэрчсэн шарсан тахиа - 2 аяга
    Сүү - 1 аяга
    Гоймон - 100 гр
Хийх арга:
Хайруулын тавгаа дунд хэм дээр халаана. Үүндээ сонгино, лууван, цоохор майлз, сармис, зэргээ хийж, 5 минут хуураарай. Үүндээ гурил, орегано, гангаа хийж 1 минут хуурах юм. Харин дараа нь тунгалаг шөл, төмс, болон давсаа хийж буцалгах бөгөөд галаа багасган 25 минут чанаарай. Үүндээ шарсан тахианы мах, сүү, гоймон зэргээ хийгээд дахин 10 минут буцалгах байна шүү.
Тахианы мах, гоймонтой шөл
5 Тахианы мах ногоотой шөл
Орц:

    Оливын тос - 2 халбага
    Хэрчсэн сонгино - 1 аяга
    Хэрчсэн орегано - 2 халбага
    Сармис - 4 хумс
    Хэрчсэн шар хулуу - 3 аяга
    Хэрчсэн ногоон хулуу - 3 аяга
    Хэрчсэн лууван - 1 аяга
    Эрдэнэшиш - 1 аяга
    Хэрчсэн улаан лооль - 4 аяга
    Тахианы тунгалаг шөл - 300 гр
    Гоймон - тал аяга
    Давс - халбагны дөрөвний гурав
    Хар перец - тал халбага
    Үрсэн бяслаг - 1 аяга 
Хийх арга:
Хайруулын тавгандаа оливын тосоо хийж халаах бөгөөд сонгиноо хийж, 3 минут хуурна. Сармис, ореганог нэмж дахин 1 минут хуурах төдийгүй шар хулуу, ногоон хулуу, лууван, эрдэнэшишээ хийгээд 5 минут гал дээр байлгаарай. Харин гурван аяга улаан лоолио 100 гр тунгалаг шөлтэйгээ хольж, миксердээд хуурч байгаа ногоон дээрээ хийж өгнө. Үлдсэн улаан лооль болон тунгалаг шөлөө мөн хоолондоо нэмж галаа багасган 20 минут буцалгаарай. Үүндээ гоймонгоо хийж, 10 минут чанах төдийгүй давс, перец зэргээр амтална. Харин та хоолоо тавагласны дараа үрсэн бяслагаа цацаж өгөөрэй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших