Колородо мужийн шинэхэн гэрлэгч Жонниболон Лора Бенсон хоёр эхлээд сүмд батлуулаад дараа нь 140 гаруй зочид хүлээж байсан найрандаа очихоор Холостусын усан сангийн эргээр хоюулханаа хөтлөлцөн алхаж байжээ. Гэтэл тэдний хуриманд нэгэн урилгагүй зочин ирсэн нь аймшигт хоржигнуурт могой байсан аж. Шинэхэн гэрлэгсэдийг дагаж явсан гэрэл зурагчин нь “усан сангийн зогсоолд машинаа тавиад тэр хоёр түрүүлэн бид араас нь дагаад алхсан. Гэтэл удалгүй энэ явдал болсон” гэжээ. Харин азгүй хүргэн “зураг авахуулахаар эргийн хажууд зогстол гэнэт шилбийг маань хатгаад авах шиг болсон. Хартал хажууд маань могой эвхрэлдэн мушгирч байсан” гэжээ. Азаар хажууханд нь нутгийн цагдаа явж байсан нь таарч анхан шатны тусламжийг амжиж үзүүлээд түргэн дууджээ. Ингээд залуу хос хуримын маш гайхалтай аялал хийн орон нутгийн эмнэлэг руу явжээ. Тусламжийг яаралтай үзүүлсний ачаар могойн хорны таралтыг дор нь зогсоож чадсан гэнэ.
НУУЦ.мн
Your answer lifts the innclligetee of the debate.