Шүүгчийн яг дэргэд унгаад улаан картаар торгуульж талбайгаас хөөгджээ
Нийтэлсэн: 2016-06-24 00:55:16
Гэхдээ энэ хөгжилтэй явдал Евро-2016 оны тоглолтоор бус Шведийн хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх тэмцээний нэгэн тоглолтын үеэр болжээ. Шведийн хэвлэлүүдийн эх сурвалжаас The Guardian мэдээлснээр “Ярна” багийн довтлогч Адам Люнгвист тоглолтын үеэр шүүгийн яг дэргэд маш хүчтэй үнэртэйгээр унгаад хоёр дахь шар картаар торгуульж талбайгаас хөөгджээ. Тоглолтын дараа унгасан хөлбөмбөгчин “Тоглолтын эхнээс л гэдэс дүүрээд хий гаргаад байсан юм. 1-р үед би алдаа гаргаж шар картаар торгуульсан байсан. Харин 2-р үеийн эхээр шүүгчийн дэргэд унгасан нь үнэн. Гэхдээ би санаатай хийгээгүй. Хүний бие эрхтэнд болдог зүйл цаанаас гарч байхад би яах юм бэ. Гэтэл надад шууд хоёрдахь шар карт өгөөд талбайгаас хөөхөд нь бүр цочирдон шүүгээс унагаж ч болохгүй болсон уу гэж асуусан ч гаргасан шийдвэрийнх нь талаар маргаж хэрэлдээгүй” гэжээ. Харин “аймшигт” химийн зэвсэгт хордсон шүүгч “Адам зориуд санаатайгаар миний яг хажууд унгасан. Тэрээр эхний удаад шар карт өгөхөд уурлаж маргалдсан. Үүнд л өширхөж ийм хачин маягаар хариугаа авсан. Энэ бол санаатай хийсэн үйлдэл” гэжээ. Харин унгахын тухайд маш хүчтэй бас чанга байсан гэнэ. Өрсөлдөгч багийн довтлогч Кристофер Линде “тухайн үед би шүүгч Адам хоёртой бусад тоглогчдоос хамаагүй ойр байсан. Гэхдээ бидний хооронд 7-8 метрийн зайтай байсан ч унгах нь надад хүртэл сонсогдсон. Үнэр нь үнэхээр хүчтэй байсан” гэж баталжээ.