Нууц мэдээллийн уурхай

Хөгжлийн бэрхшээлтэй эцэг хүүгээ дөрвөн хөллөн хайж байна

Нийтэлсэн: 2016-06-23 01:13:36

Хүний наймаачидад хүүгээ алдсан тахир дутуу эцэг дөрвөн хөллөн Хятадаар хэрэн хүүхдээ хайж байна. Чэнгү тосгоны Чэн Шэнкуань гэдэг хөгжлийн бэрхшээлтэй эрийн хүүг жилийн өмнө хулгайлжээ. Хүүг нь гадаа тоглож байхад нь хулгайлсан гэнэ. Хятадад удам залгах хүүгүй айл эрэгтэй хүүхэд худалдан авдаг агаад энэ нь маш их үнэтэй байдаг тул хүний наймаачид хөдөө тосгодоос хөвгүүдийг хулгайлдаг аж. Чэн тэр дор нь цагдаад мэдэгдсэн ч бүтэн жилийн турш хайсан цагдаа нар одоо тусалж чадахгүй гэсэн тул өөрөө дөрвөн хөллөн хүүгийнхээ эрэлд гарчээ. Тэрээр төрөлхийн тахир дутуу учир заримдаа дөрвөн хөлллөн явахад хүрдэг аж. Бүтэн хоёр сарын турш төрсөн мужаа хөндлөн гулд туулаад дараа нь 6,9 сая хүнтэй Жанцзянь гэдэг хотоор самнан хайсан гэнэ. Өдгөө тэрээр 120 сая хүнтэй Гуандун муж руу явж байна. Том хотод тэрээр хүүгийнхээ зурагтай цаас барин гудамжинд сууж эсвэл дөрвөн хөллөн сэжигтэй гэсэн айлуудыг ажиглаж хайдаг аж. “Хэн ч надад туслахгүй байгаа тул би өөрийн зөн билгээрээ л хүүгээ хайж байна. Хэдий бусдын адил явж чаддаггүй ч хүүгээ олтол дөрвөн хөллөөд ч хамаагүй хайсаар л байна” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших