Ажилтнуудаа зодож байгаа банкны эрхлэгчийн бичлэг шуугиан тарьжээ
Нийтэлсэн: 2016-06-22 02:15:09
.jpg)
Хятадын People’s Daily соннд мэдээлснээр Чанжчи хотын Худалдааны банкны салбарын эрхлэгчийн ажилтнуудаа урт төмөр шугмаар зодож байгаа бичлэг шуугиан тарьжээ. Тус банкны салбарт ажилтнуудын ажлын амжилт оролцоо, үр дүнг өдөр бүр тусгай үзүүлэлтээр шалгаруулж байр эзлүүлдэг журамтай гэнэ. Тухайн ажлын орой салбарын эрхлэгч Цзян Ян сүүлийн найман байранд орсон ажилтнуудыг бусдынх нь өмнө гарган коммунист намын арга барилаар “шалган байцааж” шийтгэжээ. Тэрээр баян ходоод болсон ажилтнуудын өмнө очин “Чи өнөөдөр яагаад сүүлийн байранд орсон бэ” хэмээн асууж тус бүрийг нь төмөр шугмаар 3-4 удаа толгой мөр лүү нь цохиж шийтгэжээ. Шийтгүүлсэн ажилтнууд “өнөөдөр өөрийгөө бүрэн дайчилж чадсангүй”, “хүч бололцоогоо бүрэн гаргасангүй” хэмээн шалтаг хэлээд зодуулж байгаа нь бичлэгт тодорхой харагджээ. Бичлэг цахимаар цацагдсаны дараа банкны төв удирдлагаас хатуу гараар ажилтнуудаа удирддаг эрхлэгчийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлж дотоод шалгалт явуулжээ. Эрхлэгч “миний энэ арга барил хүн бүрд тохирохгүй гэдгийг бодолцсонгүй” хэмээн өөрийгөө өмгөөлсөн гэнэ. Тэрээр зодуур хэрэглэхээсээ өмнө хурал дээр муу ажилласан ажилтнуудын хүзүүнд гахай илжигний зураг зүүдэг байжээ.