ЕВРО-2016-д “Puma” брэнд шившигт хутгалджээ
Нийтэлсэн: 2016-06-21 05:10:03
.jpg)
Дэлхийд алдартай “Puma” брэндийн өмсгөлүүд урагдсан нь энэ удаагийн Евро-2016-гийн гайхалтай явдлуудын нэг байлаа. Тус брэндийн өмсгөлийг Швейцарийн шигшээ баг өмсөж тоглосон. Гэтэл Францтай тоглох үер гурван ч тоглогчийнх нь өмсгөл таталт чангаалт даахгүй урагдсан нь нэр хүндийг нь сэвтээжээ. Нэг тоглогчийн футболк нь бүр хоёр ч удаа урагдсан. “Puma”-гийн албан ёсны төлөөлөгч энэ талаар “манай мэргэжилтнүүд урагдсан өмсгөлийг хийсэн материалуудыг судалж байна. Шалгалтын эцсийн дүн гарахаар олон нийтэд мэдээлнэ” хэмээн амлажээ. 