Нууц мэдээллийн уурхай

“Петровис” Ж.Оюунгэрэл, “Ногоон нам” Д.Энхбатын хүү болон “Кан повер Монголия Энтэрпрайс”-ын явдал-1

Нийтэлсэн: 2016-06-20 02:08:00

Сүүлийн хэдэн жилд нэг тэрбум доллароор машин худалдан авсан монголчууд бензин баяжуулагч гэдгийг сайн мэднэ. Автомашины тоо олшрохын хэрээр хэрэгцээ шаардлага ч нэмэгдэж зал зээл нь өргөжсөн. Харин ашигтай салбард дөрвөн жил ажилласан гэх “Кан повер Монголия Энтэрпрайс” гэдэг компани татан буугдаж үүсгэн байгуулагчдын нэг нь болох Б.Х гэдэг эмэгтэй 100 мянган долларын хэргээр олон жилийн хорих ял авчээ. Энэ зуурт компаний хувьцаа эзэмшигчдийн дунд хувьцааны зөрчил хурцдаж тамга тэмдэг, ажлын комьютераа аван зугтах, гарын үсэг хуурамчаар үйлдэх, цагдаагаар шалгуулах татварын шалгалт оруулах зэргээр юм юм л болсон аж. “Кан повер Монголия Энтэрпрайс” нь “F2-21 ee Fuel” шинэ нано технологийн бензин баяжуулагчийн онцгой эрхийг эзэмшдэг Тайваны “Кан повер Энтэрпрайс”-ын албан ёсны борлуулагч байсан гэнэ. Бүтэгдээхүүнийг Монголд борлуулах ажиллагаагаа 2012 оноос эхлүүлжээ. Түлшний бизнестэй холбоотой тул үүсгэн байгуулагчид “Петровис”-ын Ж.Оюунгэрэлд хандахад тэрээр “бизнесийн зөв санаа” гэж үнэлэн 250 мянга орчим долларын хөрөнгө оруулалт шууд гаргажээ. Дараа нь бусад хувьцаа зэмшигчдийн дунд монгол маягийн зөрчил дэгдэхэд компаний дүрэм журмыг баримтлан ажиллахыг сануулж байсан гэнэ. Үйл явдлын өрнөлөөс харахад тэрээр эхэндээ ял авсан Б.Х-ыг дэмжиж байсан мэт боловч дараа нь тухайн үед Ногоон намын даргаар ажиллаж байсан хүний хүү Э.Анарын талд орсон гэмээр дүр зураг харагддаг. Компаний хувьцаа эзэмшигчдын дунд зөрчил дэгдэхэд Б.Х нь Ж.Оюунгэрэлд хандан захидал мессэж бичиж эхэлжээ. Тэрээр “...Анар гэдэг хүн компани удирдаж чадахгүй байна, ажилдаа ирэхгүй байна, миний хувьцааг найз нөхөддөө заруулах гээд шаардаж байна, танил эмэгтэйгээрээ миний ажлыг хийлгүүлэх гээд байна” гэсэн утгатай захиа явуулсан байж. Хариуд нь “Петровис”-ын захирал залгаж “...хувьцаагаа зарах шаардлага тийм их байгаа юм уу, тэр 100 мянган долларыг нь өгчихвөл болно биз дээ, маргаашийн хурал дээр хувьцаа зарах санал гаргаж болохгүй” хэмээн хэлсэн гэдэг ч Ж.Оюунгэрэл үүнийг нь дараа нь үгүйсгэсэн гэнэ. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн дунд гарсан маргааныг компаний хуулийн дагуу шийдэхийг сануулж байсан нь түүний ТУЗ-ийн хурал дээр “...зарж байна энэ тэр гээд л Петровисийг оруулж ирсэндээ би айж байна, дураараа мөнгө, төгрөг өгч авалцаад л...Хийсэн бол албан ёсоор хийх ёстой ш дээ...Оюунгэрэл: Хишгээ 30%-иа зарах сонирхолгүй байгаа юм байна ш дээ.....Анар: Компани руу танил тал хүмүүсээ оруулж ирж байна гэж Хишгээ эгч намайг хардаж байгаа..Оюунгэрэл: Чи энэ хүний хувьцаагаар оролдох хэрэггүй л байхгүй юу...” хэлсэнээр батлагддаг. Үүнээс үзэхэд гол зөрчил Анар болон шүүхээр шийтгүүлсэн Х.Б нарын хооронд болжээ. Хоёр тал хоюулаа л бие биенээ буруутгадаг. Х.Б-г хүүгийнхээ байгуулсан “Жим Вэйл Монголия” компани руу бүтээгдэхүүн зарах онцгой эрхээ нууцаар шилжүүлж “Кан повер Монголия Энтэрпрайс”-ыг юу ч үгүй хоосон хоцроосон гэдэг. Харин Х.Б нь намайг эрүүгийн хэрэгт ч хамаагүй унагаад компани, бизнесээс зайлуулахаар эртнээс төлөвлөсөн хэмээн буруутгадаг.  Компаниас шахааж гаргахаар найз нөхдөө орууллаа хэмээн Анарыг харддаг нь үндэслэлтэй бололтой.Х.Б-гийн гаргаж өгсөн зураглалаар   хохирогч Б.Батсайхан – Анарын багын найз, гэрч Ш.Цогт – Анарын хүргэн, гэрч Т.Энхжаргал – Анарын аавын найз, гэрч Ж.Оюунгэрэл – Т.Энхжаргалтай 17 жил хамт ажиллаж байсан, гэрч Б.Эрдэнэтуяа – Анарын танил эмэгтэй гэх мэтээр үргэлжилдэг гэнэ.  Энэхүү зөрилдөөний үр дүн нь тун таагүй дууссан. Нэг  үүсгэн байгуулагч нь ял авч маш үр ашигтай ажиллаж байсан компани нь татан буугдсан гэнэ. Шинжээчийн дүгнэлтэнд “...Санхүүгийн тайлан балансыг худлаа гаргаж байсан байна. Жилийн эцсийн тайлан өгөөгүй тул Тэд аудит ХХК-ны тооцоогоо 2012-2013 онд 1,361,931,386 төгрөгийн орлого олж 993,733,996 төгрөгийн зардал гарч 368,197,389 төгрөгийн ашигтай ажилласан байна.Ноогдол ашиг хуваарилсан баримт байхгүй байна” гэжээ. Харин Х.Б нь компани ажиллах хугацаандаа нэг сая долларын ашиг олсон, гадуур захиран зарцуулагдсан, түүнээс би 30 хувийг нь хүртэх байсан хэмээн баталсаар байжээ.  Х.Б-гийн мэдүүлснээр хэрэг явдал ингэж эхэлжээ “...2012 оны 3-р дугаар сарын 4-нд.Анар гэдэг хүнтэй танилцсан. Тэрээр  би Ногоон намын Энхбат гэдэг хүний хүүхэд байна. Манай аав эко, ногоон чиглэлийн үйл ажиллагааг дэмждэг. Мэднэ биз дээ гэсэн. Дахин уулзахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж, 600 мянган доллар дансанд миний дансанд бэлэн төвлөрчихсөн байгаа гэж ярьж байсан. Сарын дараа хүүгийн хаягаар 66%-ийн хувьцаа худалдах, худалдаж авах, эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээний төсөл ирсэн. Анараас ирсэн энэхүү гэрээний төслүүд нь хүү бид хоёрт хүчтэй нөлөөлж,компанийн хувьцааг худалдаж болдог, ийм өндөр үнээр үнэлж болдогийг анх удаагаа сонсож, итгэж эхэлсэн...” гэжээ. /үргэлжлэл бий/
 
 
 
NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших