Гэмт хэрэгтнүүд насан туршдаа шударгаар хөдөлмөрлөсөн хүнээс их баялагтай болж чаддаг энэ хорвоогийн хамгийн шударга бус явдлын нэг биз...
Ники Барнс -105 сая доллар
Нью-Йоркын хар тамхины барон гэгддэг Ники Барнсад 82 нас хүртэл нь баттай баримтаар яллан суулгаж чадахгүй байжээ. Эцэст нь арай гэж ноцтой баримт олж авахад аль хэдийнээ 105 сая долларын хөрөнгөтэй болсон хар барон цагдаатай хамтран ажиллах санал тавьсаны ачаар хөрөнгөө хадгалж чадсан.
Фриуэй Рикки Росс – 600 сая доллар
Тэрээр хар тамхины хар зах зээлээс өдөрт гурван сая долларын бохир орлого олдог байсан. Гэтэл гадаад төрхөөрөө Уолл-Стритийн амжилттай яваа бизнесмэн шиг харагддаг.
Жорж Янг – 100 сая доллар
73 настай хар тамхины наймааны барон хоёр жилийн өмнө шоронгоос суллагдсан. Баригдах үед нь асар их мөнгө хөрөнгийг нь хураасан гэдэг ч шоронгоос гарахад нь ахиад цаана нь 100 сая доллар үлдсэн байжээ.
Рафэйль Каро Кантеро -650 сая доллар
1970 оны үед хуулийнхан түүнийг хар тамхины наймааны хамгийн хүчтэй тоглогч гэж тооцож байсан. Бохир зах зээлд түүнийг мэддэггүй бас хүндэлдэггүй нэг ч барон байгаагүй. Америкд баригдах үед нь 650 сая доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, хадгаламж хувьцаа, үл хөдлөх хөрөнгө машин зэргийг нь хураан авчээ. Тэрээр 2013 онд шоронгоос суллагдсан.
Жозеф Кеннеди – 500 сая доллар
Америкийн херөнхийлөгчийг төрүүүлж байсан алдарт Кеннедигийн удмаас гэмт хэрэгтэн гарсан гэхэд итгэмээргүй. Тэрээр Америкд хар тамхи оруулж ирдэг маш сайн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг хянадаг байсан. Цуглуулсан хөрөнгийг нь хагас тэрбум гэж тооцоолсон.
Аль Капоне – 1,5 тэрбум доллар
Зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцийн хамгийн ухаалаг, хашир тооцоотой гэмт хэрэгтний нэг. Бүх үйлдлээ урьдчилан тооцоолж нарийн төлөвлөдөг байсан. Бохир нэр имижээсээ салахын тулд буяны хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гар татдаггүй байлаа. Өдрийн нэг сая долларын орлогийнхоо 10-20 хувийг тогтмол ядуучууд, ажигүйчүүдэд зориулан хандивладаг тусалдаг. Үүнд нь маш их хөрөнгө зарцуудагдсан ч өөрт нь 1,5 тэрбум доллар үлдсэн гэдэг.
Хоакин “Эль Чапо” Гусман : 1 тэрбум доллар
Өдгөө 61 настай энэ гэмт хэрэгтэй 25-тай байхаасаа л хар тамхины наймааг ашигтай орлоготой болгох авьяас нь илэрсэн гэдэг. Бусад ахмадууд нь хүртэл түүн шиг ажиллах гэдэг байв. Бизнесээ шинэлэг санаа арга хэлбэрээр баяжуулсаар нэг тэрбумыг цуглуулсан.
Грисельда Бланко - 2 тэрбум доллар
Энэ ахимаг хатагтай гэмт хэргийн ертөнцөд дандаа эрчүүд давамгайлдаггүй гэдгийг харуулж чадсан. Ядуу гэр бүлээс гаралтай тэрээр авьяас чадвараа хөгжүүлэх мөнгөгүйн улмаас гэмт хэргийн ертөнцөд орсон. Хоёр тэрбум доллартай болохын тулд 200 гаруй өрсөлдөгчөө хөнөөсөн гэдэг.
Ах дүү Очоа – 6 тэрбум
Фермерийн гурван хүү мал өсгөөд баяжихгүй гэдгээ мэдээд хар тамхины наймаанд орсон. Тэр гурав хамтдаа хар тамхины наймаааны өөрийн гэсэн эзэнт гүрнийг байгуулж чадсан юм. Өрсөлдөгчид нь сүүлдээ цагдаа нар ч тэднийг хооронд нь муудалцуулах гэж олонтоо яс хаяж оролдож байсан ч ах дүү гурвын цусан төрлийн холбоо илүү хүчтэй байжээ.
Давуд Ибрагим – 6,7 тэрбум доллар
Өөрийн гэмт хэргийн бүлэглэлийн бизнесийг алан хядагчидтай зоригтой холбож хослуулж чадсан. Тэрээр “Аль Кайда”-тай холбоо тогтоон хар тамхины хамтын наймаа эхлүүлэх болсоноор хамгийн хямд бас хамгийн чанартай бараатай болох үүд хаалгаа нээж чадсан.
Кхун Са – 5 тэрбум доллар
Хятадын иргэний дайны үеэр Нэгдсэн армийн том ангийн захирагч байсан тэрээр хажуудаа оппиумын наймаа хийдэг бүхэл бүтэн нууц сумантай байжээ. Армийн эрх мэдлээ өрсөлдөгчидөө устгахад чадварлаг ашиглаж чадсанаар сүүлдээ “Оппиумын хаан” гэдэг алдрыг хүртсэн.
Пабло Эскобар – 30 тэрбум доллар
Бүхий л цаг үеийн хамгийн хүчирхэг алдартай хар тамхины барон мөнөөс мөн. Тэрээр дэлхий даяар тархсан өөрийн салбаруудаараа дажуулан хаана ч хэдийд ч хар тамхи аваачиж чаддаг байсан. Өдрийн бохир орлого нь 5-10 сая доллараар хэмжигддэг байсан тул 30 тэрбумтэй болсонд гайхах хэрэггүй биз.
НУУЦ.мн