Санаанд оромгүй шалтгаанаар баривчлагдаж байсан топ 10 модель
Нийтэлсэн: 2016-06-18 02:23:06
Стефани Сеймур : 1980-1990 онуудад тэрээр нэртэй сэтгүүлүүдийн нүүрийг чимдэг байсан. Харин энэ оны 2-р сард 47 настай экс загвар өмсөгчийг согтууугаар жолоо барьсан хэргээр саатуулж баривчилсан.
Наоми Кемпбелл : Тэрээр бусдад халдсан хэргээр дөрвөн ч удаа саатуулагдаж байсан. Зөвхөн 1998-2009 оны хооронд топ модельд зодуулсан гэх 11 өргөдөл цагдаад ирж байжээ. Наоми голдуу туслах үйлчлэгч нараа дээрэлхэж зоддог. 2000 онд туслахаа зодсон нь шүүхээр батлагдаж торгууль нөхөн төлбөр төлж байж салсан. 2009 онд Лондонгийн нисэх буудалд цүнхэнд нь үзлэг хийх гэсэн хоёр ажилтанд халдсан хэргээр мөн л баривчлагдаж байсан бөгөөд одоо болтол British Airways компаний хар жагсаалтад байдаг.
Жерри Холл : Тэрээр тэрбумтан Руперт Мёрдоктой суусан нь аз болсон. 1987 онд Барбадосд хар тамхи хадгалсан хэргээр баригдсан ч нөхрийнхөө мөнгө, сайн өмгөөлөгчдийн хүчээр хэргээ хаалгаж чадсан.
Надя Ауэрманн : Германы супермодель тэрээр 2011 онд нөхрийн хамт татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр баригдсан. Татварын албаны баталснаар тэрээр улсдаа 300 мянган ерогийн өртэй гэнэ.
Жэссика Уайт : 2011 онд нөхөр Шон Пенээсээ салсаны дараа сэтгэлзүйн хямралтай байхдаа найз хүүхнээ зодсон хэргээр баривчлагдаж байсан.
Аян Али : 2015 онд мөнгө угаасан хэргээр Иранд баригдсан. Нисэх буудалд саатуулан шалгахад цүнхнээс нь 500 мянган доллар бэлнээр гарч ирсэн.
Симона Фэрроу : Өөрийн олон байрныхаа нэгийг хар тамхины бүлэглэлд түрээслүүлсэн хэргээр баригдсан. Хар тамины наймаачид байрыг нь агуулах маягаар хэрэглэж байсан агаад модель үүнийг нь мэдээгүй хэмээн мэдүүлж байсан.
Карен Мюллер : 1990 оны үед алдаршиж байсан Холландын модеь бүсгүй гоо сайхны мэс засал хийсэн эмчээ айлгаж сүрдүүлж заналхийлсэн хэргээр 2009 онд Парисд баривчлагдсан. Эмчийн мэдүүлснээр Карен түүнээс мэс засал хийхээс өмнөх үеийн гоо сайхныг нь сэргээж өгөхийг шаардаж заналхийлсэн аж.
Жиа Каранджи : 1970 онд алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимдэг байсан модель 1981 онд хар тамхи хэрэглэсэн үедээ жолоо барьсан, осол гаргасан, хэргийн газраас зугтаасан гэх гурван зүйл ангиар баривчлагдсан.
Бар Рафаэли : Израйль загвар өмсөгч бүсгүй загварын ертөнцөөс 20 сая долларын хөрөнгө цуглуулсан ч өнгөрсөн онд эхийн хамт татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгээр баривчлагдсан.
