Нууц мэдээллийн уурхай

Хөлбөмбөгийн фанатуудын хооронд гарсан цуст зодооноос...

Нийтэлсэн: 2016-06-18 01:37:06

Энэ удаагийн хөлбөмбөгийн ЕАШТ нь фанатуудын дундах зодооноороо онцгой байна. Энэ нь хөлбөмбөг спортын шинж чанараа алдаж улам бүр улстөр, үндэстэн  хоорондын зөрчил сөргөлдөөнд автагдаж байгааг харуулж байна.

Москвагийн цуст ням гариг
2002 оны ДАШТ-ын тэмцээнийг оросууд Кремлийн хананы дэргэд байрлуулсан асар том дэлгэцээр үзсэн. 6-р сарын 9-ны ням гаригт Оросын шигшээ баг япончуудад 0:1 харьцаатайгаар хожигдсоны дараа уурссан хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээж замдаа тааралдсан бүхнийг эвдэн машин шатааж, ази царайтай хүмүүсийг зодож нүдэж гарсан. Манежны талбай болон Тверийн гудамжинд нэг ч бүтэн цонхтой байшин үлдээгүй. Задгай кафе, ТҮЦ, рекламны самбаруудыг бүрэн эвдэлж хэмхэчсэн. Үймээн эхлэнгүүт зохион байгуулалттайгаар зугтаасан цагдаагийнхан дараа нь ихээхэн шүүмжлүүлсэн. 100 гаруй хүн хүнд хөнгөн бэртсэнээс хутгалуулсан 17 настай ази залуу эмнэлэгт нас барсан. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Варшавын там
Евро 2012-ын үеэр Орос Польшийн хөгжөөн дэмжигчдийн дунд цуст тулаан болсон. 6-р сарын 12-ны тоглолтын өмнө их гүрний хөөрөлд автсан олон мянган орос фанатуудад буудалдаа бүгэлгүй гудамжинд гарсан бол польшууд нутагтаа эзэн нь гэдгээ харуулах гэснээс там эхэлжээ.Варшавын төв талбайгаас эхэлсэн оросуудын цувааг эхэндээ цагдаа нар амжилттай хамгаалж байлаа. Гэсэн хөрш гүрний давралтанд уурссан польшууд цагдаагийн хамгаалалтыг сэтлэн дайрсан. Цагдаа нар эхэлж дайрсан зодоон эхлүүлсэн гэх польш голдуу 50 гаруй хүнийг баривчилсан. 10 орос хүнд бэртсэн. Гэхдээ тулаан үүгээр дуусаагүй. Тоглолтын үеэр польшууд оросуудыг хамгаалж байсан цагдаа нараа шар айрагны шилээр чулуудсан. Тоглолт хэдийгээр 1:1 харьцаатайгаар тэнцсэн ч польшууд оройжин шөнөжин оросуудыг ангуучилсан. Өглөө гэхэд хоёр талын 200 хулигаан баривчлагдсан.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Туркийн террор
Түрэг фанатуудын нэг аймшиг нь тэд нударга, шар айрагны шил, цохиураас гадна хутга хэрэглэх дуртайгаараа ялгардаг. Зодолдоод дийлэхгүй бол шууд л мэсэндээ ордог. 2015 оны 11-р сард Москвагийн “Локомотив” баг нутгийн “Бешикташ”-тай тоглохоор Стамбулд ирэхэд хоёр талын хөгжөөн дэмжигчдийн дунд цуст тулаан болсон. Тоглолтын өмнө түрэгүүд эхлэн довтолж нэг оросыг эмнэлэгт хүргэгдтэл нь зодсон. Тоглолт эхлэнгүүт оросууд түрэгийн тал руу нүцгэн өгзөгөө гарган аймшигтайгаар доромжилсон. Үүнд нь уурссан нутгийнхан тоглолтын турш оросын тал руу сандал шидэж хутга гарган дайрч жинхэнэ үймээн дэгдээсэн бол цагдаа нар нь саад хийх оролдоогүй. Гэхдээ оросуудыг хамгаалан автобусанд нь суулгахдаа гайгүй сайн бороохойдож байсан.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших