Нууц мэдээллийн уурхай

Бяслагтай бялуу хийх хялбар жор

Нийтэлсэн: 2016-06-17 09:26:58

Анх Эртний Грекийн ихэс дээдэс бяслагаар зуурсан бялууг хийлгэж зооглодог байжээ. Харин бяслагтай бялуу /cheese cake/ нь өдгөө дэлхийн олон орнуудад түгээмэл болж, баярын ширээг чимэглэдэг амттаны нэг болж чадсан байна. Гоолингоогийн уншигч эзэгтэй нартаа салахын аргагүй сайхан, зөөлөн амттай бяслагтай бялуу хийх жорыг бэлдлээ.
Бяслагтай бялуу хийх хялбар жор
Бисквитний орц:
500 гр зөөлөн бяслаг
120 гр элсэн чихэр
3 хоолны халбага сүүн крем
3 өндөг
1 цайны халбага ваниллын охь
Доод бүрхүүлний орц:
4 хоолны халбага масло
2 хоолны халбага элсэн чихэр
400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг
Дээд бүрхүүлний орц:
500 мл цөцгий
1 1/2 хоолны халбага элсэн чихэр
1 цайны халбага ваниллын охь
Жор:
1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраа.
2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана.
3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө.
4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ.
5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших