Өсгий нь салдаг гутал
Нийтэлсэн: 2016-06-17 08:38:32
Оросын дизайнер Таня загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийсэн нэгэн. Тэрээр саяхан нэгэн өвөрмөц гутлыг бүтээжээ. Өсгийтэй гутал нь өдөр тутмын гутал болдог шинэлэг санаа гаргажээ. Хөлөө ядарсан үед ердөө л гутлынхаа өсгийг аваад намхан ултай гутал болгоод өмчихнө. Зарим бүсгүйчүүд маань өсгийтэй гутал өмсөхөөрөө цүнхэндээ намхан гутлаа аваад явдаг шүү дээ. Тэгвэл тэр үед аль хэдийнэ ард хоцорчээ.