Нууц мэдээллийн уурхай

Солонгосд “залхуучуудын” ДАШТ болж байна

Нийтэлсэн: 2016-06-17 07:47:40

Сөүлд юу ч үл хийгчдийн АШТ болж энэ удаад 70 гаруй “тамирчид” өрсөлдөж байна. Мөн гадаадаас оролцогчид ирсэн тул дэлхийн гэж хэлж болох гэнэ. Энэ тэмцээний гол шалгуур нь оролцогчид нь юу ч хийдэггүй бөгөөд мөн юуг ч үл анзаарах учиртай гэнэ. Space Out Competition буюу монголчилбол “өөрсдийгөө ухамсартайгаар “унтраах” өрсөлдөөн” гэсэн нэртэй энэ ер бусын тэмцээнийг санаачлагч нь зураач эмэгтэй Вупс Ян аж. Тэрээр орчин үед хүмүүс ажлаас болж маш их ядарч зүдэрч зовж байгаа тул энэ мэтээр түр ч гэсэн хорвоогоос “ангижирч” биеэрээ юу ч хийхгүй тархиараа юу ч бодохгүй байх хэрэгтэй гэж үздэг. Зураач өөрөө ажил амьдралын хэт ачааллаас болж сэтгэлзүйн хувьд “өөрөө өөрийгөө шатаах” хэмээн эмч нарын оношилж байгаа эмгэгээр олон жил зовжээ. Эцэст нь ийнхүү хэсэгтээ юу ч хийхгүй юу ч анхаарахгүй байхаар шийдсэн нь тун сайн арга бас эм болжээ. Тэмцээн нь 90 минут үргэлжилдэг гэнэ. Оролцогчид биеийн ямар нэгэн хөдөлгөөн хийх ёсгүй бгөөд мөн оюун санаагаа ч бүрэн “унтраах ёстой” аж. Шүүгч нар оролцогчдын эгнээгээр явж унтсан, зүүрмэглэсэн, инээсэн болон бусад сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гаргасан тамирчдыг хасдаг. Мөн 15 минут тутамд зүрхний цохилт, даралт хэмжиж өндөр гарсаныг нь мөн хасдаг. Ингээд өөрийгөө бүрэн унтрааж чадсан тэсвэртэй тогтвортой нь ялдаг гэнэ. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших