Нууц мэдээллийн уурхай

"Ач санах" хуулийн төслийг боловсруулна

Нийтэлсэн: 2016-06-16 06:30:38

Монголын нийт ахмадын 90 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэх судалгаа байдаг.  Тэгвэл нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 195.000-230.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа ажээ.  Тэгвэл улс төрийн ууган хүчин МАН-ынхан ахмадуудаа ачилж, "Ач санах " хуулийн төслийг санаачилсан ч олонхийн дэмжлэг аваагүй. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд нэлээд зүтгэсэн. Гэвч АН-ынхан мөн л хав дарсаар батлуулсангүй.  Тэгвэл МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд олонхи болбол ахмадуудын тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүүг бууруулна. "Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого" боловсруулан ахмадуудад "Ач санах" хуулийн төслийг батлахаа мэдэгдэж байгаа юм. Түүнээс гадна ахмадууддаа насны хишиг тэтгэвэр олгох эрхзүйн орчин бүрдүүлнэ хэмээн МАН-ын мөрийн хөтөлбөрт заажээ. Ач, зээгээ харж суудаг ахмадуудыг ийнхүү МАН-ынхан эдийн засгийн талаас нь нуруун дахь ачааг нь хөнгөлөхөөр заалтууд мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Бодит байдалд ахмадуудын олонхи нь үр, хүүхэддээ эсвэл аль нэг баяр ёслол тэмдэглэхээр тэтгэврийн зээлээ урт хугацаагаар авчихсан байх нь элбэг. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол ахмадуудад ус агаар мэт хэрэгтэй.
Ц.Анир

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших